Ким Жон Ун болон Владимир Путин нарын Оросын Алс Дорнодод хийх уулзалтын өмнө Хойд Солонгос зүүн эргийн ус руу хоёр баллистик пуужин харвасан болохыг Өмнөд Солонгос болон Япон мэдэгдэв.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Хойд Солонгос орон нутгийн цагаар лхагва гарагийн 11:46 цагт баллистик пуужин харваад, хэдхэн минутын дараа дахин нэг пуужин харвасан байна.
Хойд Солонгосын удирдагч тус улсын баллистик пуужингийн хөтөлбөрийг хариуцдаг цэргийн дээд албан тушаалтан, намын бусад удирдлагын хамт хүнд хуягласан хувийн галт тэргээрээ мягмар гарагт Орост хүрэлцэн ирсэн.
Орос дахь айлчлалынхаа үеэр Ким Путинтэй зэвсгийн наймааны асуудлаар хэлэлцээр хийж магадгүй байгааг гадны хэвлэлүүд мэдээлж байгаа.
Украины дайн, НҮБ-ийн хориг арга хэмжээ зэргээс болж дэлхийн тавцанд улам бүр тусгаарлагдаж буй хоёр удирдагчийг нэгтгэх чухал уулзалтын өмнө пуужингийн туршилт хийсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Мягмар гарагт Оросын албаны хүмүүс Хойд Солонгосын төлөөлөгчдийг хилийн Хасан хотод угтан авсан бөгөөд энд саатах үеэрээ Ким хоёр орны харилцааны стратегийн ач холбогдлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа илэрхийлсэн юм.
Путин алслагдсан зүүн Амур муж дахь Оросын сансрын гол боомт болох Восточный сансрын буудалд зочлохоор төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгдсэн бөгөөд түүний Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалт энд болж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Харин Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг Кимийн галт тэрэг Хятадтай хиллэдэг Хабаровск мужийг чиглэн явж байгааг орон нутгийн олон эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
АНУ-ын албаны хүмүүс уг айлчлалаар Пхеньяныг баллистик пуужингийн технологийн оронд Орост зэвсэг худалдахаар тохиролцож болзошгүй гэж удаа дараа анхааруулсан.
18 сар гаруй үргэлжилж буй дайны дараа Оросын армид сум, зэр зэвсэг нэн шаардлагатай байгаа бол цөмийн хөтөлбөрийнхөө улмаас хориг арга хэмжээнд өртсөн Хойд Солонгост бэлэн мөнгө, хоол хүнс, пуужингийн технологи, сансрын технологи хүртэл олон зүйл хэрэгтэй байгаа нь тодорхой юм.
Эх сурвалж: CNN

#баллистик пуужин, #ОРос, #Хойд солонгос,