“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгт очсон Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон тус улсын бусад төлөөлөгчдийн онгоц техникийн саатлын улмаас ням гарагт Нью-Делигээс хөөрч чадаагүй болохыг ерөнхий сайдын ажлын алба мэдэгджээ.
“Биднийг нисэх онгоцны буудал руу хөдөлсний дараа Канадын Зэвсэгт хүчин ‘CFC001’-д техникийн асуудал гарсан гэдгийг мэдэгдсэн” гэж Ерөнхий сайдын туслах мэдэгдэлдээ дурдсан байна.
Үүссэн техникийн асуудлыг нэг шөнийн дотор засах боломжгүй тул Канадын төлөөлөгчид арга хэмжээ авах хүртэл Энэтхэгт үлдэхээр болжээ.
Трюдо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор баасан гарагт Энэтхэгт хүрэлцэн ирсэн бөгөөд ням гарагт эх орон руугаа буцах ёстой байв.
Канадын “CTV”-ийн мэдээлснээр “Airbus” компанийн онгоц хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байгаа ба энэ нь тус онгоцонд техникийн асуудал гарсан анхны тохиолдол гэв.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар ням гарагт Трюдо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан бөгөөд энэ үеэр Моди Канад дахь “хэт даврагчдын Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа”-нд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
“Ийм хэт даврагч бүлгүүд зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины бүлэглэл, хүний наймаатай холбоотой байгаа нь Канадын хувьд ч санаа зовоосон асуудал байх ёстой” гэдгийг яам тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: The Hill

#Канад, #Энэтхэг, #Жастин Трюдо,