Хоёр өдрийн өмнө Украин Оросын нисгэгчгүй онгоцнууд НАТО-ийн гишүүн орны газар нутаг дээр дэлбэрсэн талаар мэдэгдсэн.
Тухайн үед Румыний эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж, Оросын дайралт тус улсад шууд аюул заналхийлэл учруулаагүй гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр Румыний Батлан хамгаалахын сайд Анхель Тилвар Оросын нисгэгчгүй онгоцны сэг нутаг дэвсгэрээс нь олдсон болохыг мэдэгджээ.
Лхагва гарагт Тилвар орон нутгийн “Antena 3 CNN” мэдээллийн сувагт ярьснаар Румын болон Украины хоорондох байгалийн хилийг бүрдүүлдэг Дунай мөрний зүүн хэсгийн Тулча мужаас нисгэгчгүй онгоцных байх магадлалтай хэсгүүдийг илрүүлсэн байна.
Түүний хэлснээр нисгэгчгүй онгоцны хэсгүүд нь аюул учруулахааргүй байсан тул тухайн газрыг нүүлгэн шилжүүлээгүй гэв. Мөн гарал үүслийг нь баталгаажуулахын тулд уг хэсгүүдэд шинжилгээ хийж эхэлсэн байна.
Дунай мөрний боомтод хийсэн Оросын агаарын довтолгооны үеэр нисгэгчгүй онгоцнууд Румыний нутаг дэвсгэрт унасан гэж Киев даваа гарагт мэдэгдсэн юм.
Румын улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис лхагва гарагт Бухарестад болсон “Гурван тэнгисийн санаачилга” бүлгийн ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын эхэнд Румын улсын хилээс холгүй зайд болж байгаа халдлагуудыг дайны гэмт хэрэг гэж нэрлэв.
“Хэрэв бүрэлдэхүүн хэсгүүд нь Оросын нисгэгчгүй онгоцтой хамааралтай болох нь нотлогдвол ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Румын улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэлд тооцох болно” гэж цааш нь ярьжээ.
Мөн “Бид бэлэн байдалд байгаа бөгөөд НАТО-ийн холбоотнуудтай байнгын холбоотой байгаа” гэж сануулсан байна.
Харин Батлан хамгаалахын сайд Тилвар болсон явдлыг түрэмгийлэл биш осол байсныг тэмдэглэжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины хөрш, НАТО-ийн холбоотон Польшийн хилийн ойролцоох тосгонд пуужин унасны улмаас хоёр хүн амь үрэгдэж байв. Тухайн үед Польш болон НАТО үүнийг Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин санамсаргүйгээр нутаг дэвсгэрт нь унасан хэмээн тайлбарласан юм.
Эх сурвалж: Al Jazeera

#Румын, #Украины дайн, #Оросын нисгэгчгүй онгоц,