Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму “Их-20”-ийн удирдагчдад илгээсэн хүндэтгэлийн зоогийн урилгадаа өөрийгөө "Энэтхэгийн ерөнхийлөгч" биш харин "Бхаратын ерөнхийлөгч" гэж танилцуулжээ.
“Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалт энэ долоо хоногийн сүүлээр Энэтхэгийн Нью Делид зохион байгуулагдах бөгөөд зочдод зориулсан бямба гарагийн хүлээн авалтын урилгад Энэтхэг улсыг “Bharat” буюу “Бхарат” гэж нэрлэсэн байсан нь олон улсын анхаарлыг татаж байна.
Энэтхэгчүүд өөрийн улсаа колоничлолын өмнө ашигладаг байснаар Бхарат, Бхарата, Хиндустан (Bharat, Bharata, Hindustan) гэж нэрлэдэг боловч тус улсын өндөр албан тушаалтнууд англи хэлээр харилцах үедээ “India” гэх нэрийг албан ёсоор ашигладаг.
Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам (BJP)-ын тэргүүлж буй засгийн газар олон жилийн өмнөөс Британийн колоничлолын үед хамаарах нэрсийг өөрчилж ирсэн.
Тус намын дэмжигчид урилга дээрх нэрийн өөрчлөлтийг колоничлолын үеийг ардаа орхих сайхан боломж хэмээн үзэж, дэмжиж байгаа бол сөрөг хүчний удирдагчид энэхүү өөрчлөлтийг хатуу шүүмжилжээ.
Өнгөрсөн долдугаар сард Энэтхэгийн сөрөг хүчний намууд “INDIA” (Indian National Developmental Inclusive Alliance) гэх нэрийн дор эвсэл байгуулахаар тохиролцсон бөгөөд тус улсын англи хэл дээрх нэрийг өөрчлөх санаа нь улс төрийн зорилготой алхам байж болзошгүй гэж зарим нь үзэж байна.
“Бид бүгдээрээ ‘Bharat’ нэрийг ашигладаг, энд шинэлэг юм байхгүй? Харин ‘India’ гэдэг нэрийг дэлхий мэддэг болсон байтал юу засгийн газрыг гэнэт улсынхаа нэрийг солиход хүргэв?” гэж сөрөг хүчний дээд удирдагч Мамата Банержи мэдэгджээ.
Сөрөг хүчний Конгресс намын Шаши Тароор “X” платформд “Засгийн газар олон зуун жилийн туршид үнэлж баршгүй брэндийн үнэ цэнийг бий болгосон нэрээс бүрмөсөн татгалзаж тэнэг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна” гэж бичсэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар уг өөрчлөлтийн асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Энэтхэгийн ерөнхийлөгчийг эрх баригч нам нь дэмжиж, сонгодог уламжлалтай бөгөөд зөвхөн ёс төдий эрх мэдэлтэй хүн юм.
Эх сурвалж: Reuters

#“Их 20”-ийн бүлэг, #Энэтхэг, #Бхарат, #India,