Мягмар гарагийн үүрээр Москва хотыг чиглэн нисэж байсан Украины гурван нисгэгчгүй онгоцыг устгаснаа Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Москватай хиллэдэг Калуга болон Тверь мужид хоёр нисгэгчгүй онгоц, мөн Москвагийн бүс дэх Истра дүүргийн дээгүүр нисэж байсан нэг нисгэгчгүй онгоцыг устгасан байна.
Москва хотын дарга Сергей Собянин нисгэгчгүй онгоцнуудыг “Москваг онилсон байсан” гэж мэдэгдээд, Кремлиэс баруун хойд зүгт 65 километрийн зайд орших Истра дүүрэгт нийтийн үйлчилгээний байгууламжид эвдрэл гарсан гэж мэдэгджээ.
Нисгэгчгүй онгоцтой холбоотой өөр хохирол учраагүй байна.
Собянины хэлснээр нэг нисгэгчгүй онгоц нь Тверь мужийн Завидово тосгонд унасан бөгөөд тус газарт Оросын ерөнхийлөгчийн албан ёсны ордон “Рус” байрладаг.
Болсон үйл явдлын улмаас нийслэлийг тойрсон Внуково, Домодедово, Шереметьево, Жуковский гэсэн дөрвөн том нисэх онгоцны буудлын 50 орчим нислэгийг цуцалж, эсвэл хойшлуулсан байна.
Тавдугаар сарын эхээр Кремлийн дээгүүр нисэж байсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгаснаас хойш Оросын нутаг дэвсгэрт, ялангуяа 2014 онд Москвад нэгдсэн Крым болон Украинтай хил залгаа бүс нутгуудад нисгэгчгүй онгоцтой холбоотой халдлагууд бараг өдөр бүр давтагдаж байна.
Эх сурвалж: Reuters

#Москва, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,