Сарны өмнөд туйлд газардсан өөрөө явагч робот хоёр долоо хоногийн турш туршилт хийж, даалгавраа гүйцэтгэсний дараа роботыг унтраасан болохыг Энэтхэгийн Сансар судлалын агентлаг бямба гарагт мэдэгджээ.

Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO)-ын мэдэгдсэнээр “Чандраяан-3” сансрын хөлгийн “Прагяан” өөрөө явагчийг “унтах горимд оруулсан” боловч батарей нь цэнэгтэй, хүлээн авагч нь асаалттай хэвээр байгаа аж.

Өөрөө явагчийн цуглуулсан өгөгдлийг газардах төхөөрөмжөөр дамжуулан дэлхий рүү дамжуулсан байна.

“Дараагийн багц даалгавар эхлэхэд амжилттай сэрээнэ гэж найдаж байна! Эс бөгөөс Энэтхэгийн сарны элчээр тэндээ үүрд үлдэх болно” гэж “ISRO” байгууллага “X” платформоор мэдэгджээ.

Сарны шөнө 14 хоног үргэлжилдэг бөгөөд температур нь -120 хэм хүртэл унадаг. Энэтхэгийн электрон хэрэгсэл нь ийм нөхцөлийн тэсвэрлэх зориулалттай биш тул саран дээр нар мандах үед өөрөө явагч нь сэрж магадгүй, эсвэл сэрээхгүй ч байж магадгүй аж.

Энэтхэг улс нь АНУ, Хятад, хуучин ЗХУ-ын дараа саран дээр газардсан дөрөв дэх орон болсноос гадна өмнөд туйлд хүрсэн анхны орон болсон юм. Наймдугаар сарын сүүлээр Орос улс өмнөд туйлд газардах оролдлого хийсэн ч “Луна-25” сансрын хөлөг нь хяналтаас гарч, сүйрсэн билээ.

2019 онд Энэтхэг улс мөн саран дээр газардах оролдлого хийсэн нь бүтэлгүйтлээр төгсөж байв. Харин “Чандраян-3”-ын амжилтыг тус улс даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд дотоодын хэвлэлүүд нь уг үйл явдлыг Энэтхэгийн шинжлэх ухааны хамгийн том амжилт гэж сайшааж байна

“ISRO”-ын мэдэгдсэнээр “Прагяан” өөрөө явагч нь сарны гадаргуу дээр 100 гаруй метр замыг туулж, саран дээр хүхэр, төмөр, хүчилтөрөгч болон бусад элементүүд байгааг нотолжээ.

Гэсэн ч ундны усны эх үүсвэр эсвэл пуужингийн түлш хийхэд ашиглагдаж болох хөлдсөн усны ул мөр олдсон эсэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #Прагяан, #Чандраяан-3,