Амстердамын гудамжинд шөнө болсон халдлагын дараа Израил улс хөлбөмбөгийн олон зуун фанатуудаа эх оронд нь буцааж авчрахаар баасан гарагт Нидерланд руу арилжааны хоёр онгоц илгээжээ.
Амстердам хотын дарга Фемке Халсема “Маккаби Тель-Авив багийн дэмжигчид халдлага, хүчирхийлэлд өртсөн бөгөөд үймээний цагдаа нар тэднийг хамгаалж, зочид буудалд хүргэж өгсөн” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр наад зах нь таван хүн эмнэлгийн тусламж авсан байна.
Пүрэв гарагт тус хотод 1938 оны арваннэгдүгээр сарын 9-10-ны хооронд Герман даяар еврейчүүдийг хоморголон устгасан нацистын Кристаллнахтыг дурсах зорилгоор олон зуун хүн цуглараад байсан аж. Эмх замбараагүй байдлын дараа хотын аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсан байна.
2023 оны аравдугаар сарын 7-нд Палестины Хамас бүлэглэл Израил руу дайрсны дараа Израил Газын зурвас руу довтолж эхэлснээс хойш Нидерландад антисемит буюу еврейн эсрэг үзэл хүчээ авч, олон еврей байгууллага, сургуулиуд заналхийлэл, үзэн ядалтын бай болоод байгаа.
Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр Биньямин Нетаньяху Маккаби болон Аякс Амстердам багуудын тоглолтын дараа болсон Израилын иргэдийг онилсон “хүчирхийлэл”-ийн улмаас Нидерланд руу онгоц илгээх тушаал өгсөн байна.
Мөн тус алба болсон үйл явдлыг “эрх чөлөөний үнэт зүйлийг эрхэмлэхийг зорьдог аливаа улс орны хувьд сэрэмжлүүлэг болсон ноцтой хэрэг” гэж шүүмжилжээ.
Нидерландын Ерөнхий сайд Дик Шуф “Израилын иргэдийг чиглэсэн антисемит халдлагад балмагдсан” гээд, үүнийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдэв. Тэрээр Нетаньяхутай утсаар ярихдаа “гэмт этгээдүүдийг илрүүлж, зохих ялыг нь хүлээлгэхээ” амласан байна.
Нидерландын засгийн газрын хамгийн том намын тэргүүн, лалын шашинтнуудыг эсэргүүцдэг улс төрч Гирт Вилдерс “Нидерландад ийм зүйл тохиолдож байгаад ичиж” байгаагаа илэрхийлжээ. Мөн гэмт хэрэгт мусульманчуудыг буруутгаад, тэднийг албадан гаргахыг шаардсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр тоглолтын өмнө Маккаби багийн 3,000 орчим дэмжигч Амстердамд ирсэн гэв. Европын лигийн тоглолтод Аякс 5:0-ээр хожсоны дараа хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг ямар ч асуудалгүй орхисон ч хотын төвд шөнийн цагаар мөргөлдөөн үүссэн байна.
Эх сурвалж: Reuters

#Нидерланд, #Амстердам, #антисемит халдлага, #Израилын хөлбөмбөгийн фанат,