Оросын баруун хойд нутгийн Псков хотын нисэх онгоцны буудалд нисгэгчгүй онгоцны халдлага болсон тухай дотоодын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Псков нь Украинаас 600 гаруй километрийн зайд, Эстонийн хилийн ойролцоо оршдог хот юм.
Псков мужийн захирагч Михаил Ведерников томоохон хэмжээний гал гарч байгааг харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Мөн “Telegram”-аар “Батлан хамгаалах яам Псковын нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг няцааж байна” гэж мэдэгдэв.
Ведерниковын хэлснээр хүний амь нас хохироогүй байна.
“Тасс” агентлаг онцгой байдлын албанаас иш татан мэдээлснээр нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас нисэх онгоцны буудал дахь дөрвөн “Илюшин-76” онгоц эвдэрсэн байна. Өөр хоёр онгоц галд шатжээ.
Оросын дотоодын өөр бусад агентлагууд онгоц гэмтсэн талаар мэдээлээгүй байна.
Сүүлийн үед Оросын нутаг дэвсгэр дэх нисгэгчгүй онгоцны халдлага улам идэвхжээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Оросын Белгород мужид нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас гурван хүн амиа алдсан бол үүнээс хэдхэн цагийн дараа өөр нэг нисгэгчгүй онгоц Москвагийн төвийн нэгэн барилгыг оносон юм.
Хэдэн хоногийн өмнө мөн Санкт-Петербург хотын ойролцоо болсон нисгэгчгүй онгоцны халдлагаар Оросын алсын тусгалтай бөмбөгдөгч онгоц устсан.
Псков муж өмнө нь тавдугаар сарын сүүлээр мөн нисгэгчгүй онгоцны халдлагын бай болж байжээ.
Өчигдөр мөн Москвагийн цагаар шөнө дунд Хар тэнгист ажиллагаанд оролцохоор явж байсан тус бүр 50 орчим цэрэгтэй Украины дөрвөн хөлөг онгоцыг устгаснаа Оросын арми мэдэгдэв. Украин энэ талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
Түүнчлэн Оросын арми Москва хотоос баруун өмнө зүгт орших Брянскийн өмнөд бүсэд Украины гурван нисгэгчгүй онгоц, Оросын баруун хэсэгт орших Орёлын төв хэсэгт нэг нисгэгчгүй онгоцыг унагажээ.
Мөн “Тасс” агентлагийн мэдээлснээр Москвагийн Внуково нисэх онгоцны буудлын дээгүүрх агаарын орон зайг түр хугацаанд хаасан байна.
Эх сурвалж: BBC

#Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага, #Псков хот,