Оросын алсын тусгалтай бөмбөгдөгч онгоц Украины нисгэгчгүй онгоцны цохилтоор устгагджээ.

Санкт-Петербургийн өмнөд хэсэгт байрлах “Солцы-2” агаарын баазад “Туполев Ту-22” онгоц шатаж байгааг харуулсан зургууд олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ байршсан байна.

“Ту-22” нь дууны хурднаас хоёр дахин хурдтай нисэх чадвартай бөгөөд Оросууд Украины хотуудад довтлохдоо өргөнөөр ашигладаг.

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр “коптер төрлийн” нисэгчгүй онгоцны халдлага бямба гарагт Москвагийн цагаар 10:00 орчимд болсон байна. Халдлага Новгород муж дахь цэргийн баазад болсныг мөн хэлсэн бөгөөд тус мужид “Солцы-2” бааз байрладаг аж.

Баазын ажиглалтын тавцангаас нисгэгчгүй онгоцыг илрүүлээд, бага оврын зэвсгээр буудсан ч онгоцыг “гэмтээж” чадсан гэж тус яам мэдэгдэв. Халдлагын улмаас нэг онгоц гэмтсэн, хүний ​​амь эрсдээгүй байна.

Мэдэгдэлд мөн нисэх онгоцны буудлын зогсоолд гал гарсныг шуурхай унтраасан тухай дурджээ.

Гэсэн ч “Telegram”-д байрлуулсан зургуудад “Ту-22” шиг өвөрмөц конус хэлбэртэй хамар бүхий тийрэлтэт онгоц галд автсан байсныг харуулсан байна. “BBC Verify” эдгээр зургуудад дүн шинжилгээ хийгээд жинхэнэ болохыг нь баталгаажуулжээ.

Нэг онгоцыг устгаснаар Москвагийн 60 бөмбөгдөгч бүхий флотын хүчин чадалд төдийлөн нөлөөлөхгүй ч энэ ажиллагаа нь Киевийн Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвар улам бүр нэмэгдэж байгааг илтгэж байна.

“Солцы-2” нь Украины хилээс 650 километрийн зайд оршдог. Гэсэн ч Оросын Батлан хамгаалах яам нисгэгчгүй онгоцыг “коптер төрлийн” гэж тодорхойлсон нь богино зайнаас хөөргөдөг, хямд, зах зээлд өргөнөөр худалдаалагддаг төхөөрөмж юм.

“Ту-22” нь Хүйтэн дайны үеийн, хэт авиан бөмбөгдөгч онгоц бол “Ту-22М3” гэх мэт орчин үеийн хувилбарууд нь 2,300км/цаг хурдлах, 24,000 кг хүртэл зэвсэг тээвэрлэх чадвартай. Тэдгээрийг Сири, Чечень, Гүржийн мөргөлдөөнд, хамгийн сүүлд Украинд ашиглаж байна.

Нэгдүгээр сард “Ту-22”-ийн харвасан пуужин Днепр хотын нэгэн байшинг оносны улмаас 30 хүн амь үрэгдсэн талаар Киевийн прокурор мэдэгдэж байв. Халдлагыг Оросын 52-р гвардийн бөмбөгдөгч үйлдсэн гэж таамагладаг бөгөөд тус бөмбөгдөгч нь “Солцы-2”-т байрладаг байна.

“BBC Verify”-ийн дүн шинжилгээгээр зураг дээрх шатаж буй онгоцны үлдэгдэл нь “Ту-22М3” онгоцтой таарч байгааг тогтоосон байна.

Даваа гарагт мөн Украины Батлан хамгаалахын тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Оросын Калуга мужид нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, өөр нэг цэргийн онгоц гэмтсэн талаар мэдэгдсэн.

Оросын хэвлэлүүд халдлагын талаар мэдээлсэн ч хохирол учирсан гэх мэдээллийг няцаасан юм.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага, #Ту-22, #хэт авиан бөмбөгдөгч онгоц,