Украины арми Донецк муж дахь Урожайнег Оросын цэргүүдээс чөлөөлснийхөө дараа сууринд байр сууриа бэхжүүлсэн болохыг Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар мэдэгдсэн байна.
“Урожайне чөлөөлөгдсөн. Манай хамгаалагчид тосгонд байр сууриа бэхжүүлж байна” гээд, “Давшилтын ажиллагаа үргэлжилсээр байна” гэж Малиар “Telegram”-аар мэдэгджээ.
Оросын талаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Урожайне нь долдугаар сарын сүүлээр чөлөөлөгдсөн Донецк мужийн өөр нэг тосгон болох Старомайорскийн ойролцоо оршдог.
Сүүлийн өдрүүдэд Оросын мэдэлд байгаа Донецкоос баруун өмнө зүгт 96 километрийн зайд орших Урожайне, Старомайорск болон түүний эргэн тойронд ширүүн тулалдаан өрнөж байгаа аж.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас Урожайне чиглэлд ахиц дэвшил гарсан тухай мягмар гарагт мэдээлж байв. Мөн тухайн өдөр Оросын арми тус чиглэл дэх алдагдсан байр сууриа эргүүлэн авахаар оролдсон ч амжилтгүй болсон гэж Жанжин штаб нэмж мэдээлсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Донецк, #Украины арми, #Урожайне,