Орос улс сарны мөс ихтэй бүс нутаг буюу өмнөд туйлд зөөлөн (аваар осолгүй, хохиролгүй) газардсан анхны гүрэн болохын тулд 47 жилийн дараа сар руу сансрын хөлгөө хөөргөжээ.

“Луна-25” хөлгийг тээвэрлэсэн “Союз 2.1в” пуужин нь Москвагаас зүүн тийш 5,550 километр зайд орших Восточный сансрын буудлаас баасан гарагийн 02:11 цагт хөөрсөн байна. Оросын сансрын агентлагийн тооцоолсноор “Луна-25” нь наймдугаар сарын 23-нд саран дээр газардах аж.

Төрийн мэдлийн “Tass” агентлагийн мэдээлснээр Даалгаврын гол зорилго нь зөөлөн буух технологийг өнгөлөх явдал юм. Энэ нь мөн өмнөд туйлын ойролцоо газардсан анхны сансрын хөлөг болж магадгүй. Сансрын хөлөг байгалийн нөөц, тэр дундаа ус хайх, сарны гадаргуу дээрх сансрын цацраг, цахилгаан соронзон ялгаруулалтын нөлөөг судална гэжээ.

Орос улс 1976 оноос хойш анх удаа сар руу хөлгөө илгээж байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн сард саран дээр буух “Чандраян-3”-ыг илгээсэн Энэтхэг, илүү өргөн хүрээнд сарны хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлж буй АНУ болон Хятадтай өрсөлдөх зорилготой байна.

Олон зууны турш одон орон судлаачид Сахарын цөлөөс 100 дахин хуурай сарны гадаргуу дээрх усны нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Сарны сүүдэртэй хэсгүүдэд мөс байгаа нь 2018 онд НАСА-ийн газрын зургаар батлагдсан бол 2020 онд НАСА нарны гэрэл тусдаг хэсэгт ус байгааг тогтоосон юм.

Эх сурвалж: Reuters

#Луна-25, #ОРос, #сарны даалгавар, #Союз 2.1в,