Оросын нийслэл Москва дахь өндөр цамхаг дахин нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн тухай хотын дарга Сергей Собянин мэдэгдлээ.

Түүний хэлснээр өнгөрсөн шөнө агаарын довтолгооноос хамгаалах ангиуд хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан боловч “нэг нь Москва Сити цогцолбор дахь нэг цамхгийг оносонбайна.

Уг барилга нь ням гарагт нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм.

Энэ удаад барилгын 21 давхрын шилэн фасадны 150 гаруй метр квадрат талбай эвдэрсэн бөгөөд хүн гэмтэж бэртээгүй болохыг хотын дарга мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яам Москвагийн ойролцоо Украины хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээллийг баталжээ.

Яам мэдэгдэлдээ идэвхгүй болгосон нэг нисгэгчгүй онгоц Москва Сити цогцолбор дахь орон сууцны бус нэг барилгыг оносон болохыг дурдсан байна.

Сүүлийн саруудад Оросын нутаг дэвсгэрт ийм төрлийн халдлага хэд хэдэн удаа гарсан. Оросын тал халдлагуудад Украиныг буруутгаж байгаа ч Киев халдлагын хариуцлагыг албан ёсоор хүлээгээгүй.

Эх сурвалж: BBC

#Москва, #ОРос, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага,