Европт “тамын долоо хоног” үргэлжилж байгаа бол Хятад, АНУ-д 50-аас дээш хэмийн температур бүртгэгдэж, 2022 онд Их Британид агаарын хэм анх удаа 40 хэмийг давлаа. Мөн НҮБ дэлхий дахиндбуцлам халуун эрин үеэхэлснийг анхааруулсан.

Тэгвэл цаг уурын өөрчлөлт нь бидний бие махбод, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өмнөд Уэльсийн Их Сургуулийн профессор Дамиан Бэйли температур, чийгшил, хүчилтөрөгчийн түвшинг нарийн хянах боломжтой танхимд хүн дээр туршилт хийсэн байна. Тэрээр өрөөний температурыг эхлээд хэвийн буюу 21 хэмд, дараа нь 35, эцэст нь температурыг 40.3С буюу Их Британид бүртгэгдсэн хамгийн өндөр хэм хүртэл халааж туршжээ.

Туршилтын хугацаанд оролцогчийн хэр хөлөрч байгааг ажиглаж, арьс болон дотоод эрхтний температур, зүрхний цохилт, цусны даралтыг төхөөрөмжөөр хянасан байна. Мөн амьсгалж буй агаарыг нь шинжилж, тархи руу очих цусан хангамжийг хэт авиан төхөөрөмжөөр шалгажээ.

Өрөөний температурыг аажмаар 40.3 хэмд хүргэхэд оролцогчид халуунд цохиулах мэт таагүй санагдсан байна. Түүний хувцас, алчуурыг жинлэж үзээд, нэг цагийн хугацаанд 400 мл шингэнийг хөлсөөр алдсан болохыг тогтоожээ.

Мөн цусан дахь илүүдэл дулааныг гадагшлуулахын тулд хүний арьсны гадаргуугийн ойролцоох цусны судаснууд нээгдэж, түүний арьс өмнөхөөс илүү улаан болсон байна. 

Зүрхний цохилт нь минутад 54-с 87 болж нэмэгджээ. Зүрхний энэ нэмэлт ачаалал нь температур нэмэгдэхийн хэрээр зүрхний шигдээс, цус харвалтаас болж нас баралт нэмэгдэхэд хүргэдэг.

Эсрэгээрээ тархины цусан хангамж 8.5%-иар буурч, тэр хэрээр оролцогчийн богино хугацааны санах ойн чадамж буурсан байна.

Гэхдээ хүний өнчин тархи зүрх, уушги, элэг болон бусад эрхтэн орчмын үндсэн температурыг 37 хэмд байлгах үүрэг хүлээдэг бөгөөд дээрх өөрчлөлтүүдийг үл харгалзан агаарын хэм 40.3-д хүрэхэд уг тархины термостат” нь үүргээ биелүүлсэн байна.

Гэсэн ч профессор Бэйли агаарын чийгшлийн хэмжээг анхаарах ёстой өөр нэг чухал хүчин зүйл болохыг тэмдэглэжээ. Учир нь агаар дахь усны уурын хэмжээ өндөр үед хүн хөлөрсөн ч хөлс нь ууршихад хэцүү тул хүний биеийн өөрийгөө хөргөх чадвар алдагддаг аж.

Судлаач Рэйчел Коттлын хэлснээр хэт халалтын давтамж нэмэгдэхийн хэрээр, үргэлжлэх хугацаа нь урт, хүчтэй болж байгаа төдийгүй чийглэг болж байна.

Энэ бол ирээдүйн асуудал биш одоогийн асуудал гэж тэрээр анхааруулав.

Хүний бие нь 37 хэмийн үндсэн температурт ажиллахаар бүтээгдсэн бөгөөд үндсэн температур 40 хэмд ойртох тусам хүний толгой эргэж, манарах, ухаан алдаж унахад хүргэдэг байна. Цаашлаад зүрхний булчин, тархи зэрэг хүний биеийн эд эсийг гэмтээж, үхэлд ч хүргэх аюултай.

Халууныг даван туулахын тулд сүүдэрт байх, сул хувцас өмсөх, архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, байгаа орчноо сэрүүн байлгах, өдрийн хамгийн халуун цагт дасгал хийхгүй байж, шингэн сайн уух хэрэгтэй. Түүнчлэн наранд түлэгдэхгүй байхыг хичээх нь чухал юм. Учир нь бага зэргийн түлэгдэлт нь биеийн дулааны зохицуулалт эсвэл хөлрөх чадварыг хоёр долоо хоногоор тасалдуулж чаддаг.

Эх сурвалж: BBC

#хэт халалт, #эрүүл мэнд, #хүний бие,