Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нийслэл Москвад болсон нисгэгчгүй онгоцны халдлагын дараа дайн Орос руу эргэж байна гэж анхаарууллаа.
Ням гарагт Украины баруун хэсгийн Ивано-Франковск хотоос мэдэгдэл хийхдээ Зеленьский Украин хүчирхэгжиж байгааг онцолжээ.
Тэрээр Оросын удирдлагуудын хоёр долоо хоног үргэлжилнэ гэж бодож байсан “Цэргийн тусгай ажиллагаа”-ны 522 дахь өдөр тохиож байгааг тэмдэглэв.
Цааш нь “Дайн аажмаар Оросын нутаг дэвсгэрт, түүний бэлгэдлийн төвүүд, цэргийн баазууд руу эргэж байгаа бөгөөд энэ нь зайлшгүй, байгалийн бөгөөд туйлын шударга үйл явц юм” гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгч Зеленьскийн энэ мэдэгдэл нь Кремльд дарамт шахалт үзүүлэхээс гадна Оросын ард түмэнд хандсан илгээлт гэж харагдаж байна.
Оросын хүн амын дийлэнх нь Москвагийн түрэмгийллийг шударга бөгөөд зөв гэж үзэх хандлагатай байгаа ч энэ мэт нисгэгчгүй онгоцны халдлагууд гэрийнх нь ойролцоо болоод ирвэл Владимир Путинд түрэмгийллээ зөвтгөхөд улам хэцүү болох юм.
Ням гарагт Украины гурван нисгэгчгүй онгоц Москвад халдлага үйлдэхээр завдсан ч бүгдийг нь буудаж унгаснаа Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Хоёр нисгэгчгүй онгоц нь оффисын барилга дээр унасан ч хүн бэртэж гэмтээгүй байна.
Хотын төвөөс баруун өмнө зүгт орших Внуково нисэх онгоцны буудлын нислэгүүдийг түр зогсоож, ирж буй онгоцнуудыг бусад нисэх онгоцны буудал руу шилжүүлжээ.
Украины хилээс 500 км зайд оршдог Москва түрэмгийллээс хойш бараг халдлагад өртөөгүй. Гэвч сүүлийн саруудад Орос өөрийн нутаг дэвсгэрт, тэр дундаа нийслэлд болсон хэд хэдэн нисгэгчгүй онгоцны халдлагад Украиныг буруутгаж байна.
Мөн Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн шөнө Украин Крымд нисгэгчгүй онгоцоор халдсан болохыг мэдэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр 16 нисгэгчгүй онгоцыг устгаж, есөн нисгэгчгүй онгоцыг саатуулсан болохыг “ТАСС” агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #Москва, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,