Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн удирдагчдад барууны хориг арга хэмжээг үл харгалзан олон арван мянган тонн үр тариа үнэгүй өгөхөө мэдэгджээ.

Санкт-Петербургт болж буй Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путин энэ жил тус улсын үр тарианы ургац дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа тул Украины Африкт нийлүүлдэг үр тарианы экспортыг орлуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Москвагийн дэлхийн хүнсний аюулгүй байдалд оруулж буй чухал хувь нэмэр болохыг тэмдэглэжээ.

Путин “Ирэх 3-4 сарын хугацаанд Буркина Фасо, Зимбабве, Мали, Сомали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эритрейд 25-50 мянган тонн үр тариа үнэгүй өгөхөд бэлэн байна” гэж хэлжээ. Мөн тээвэрлэлтийн зардлыг бүрэн даахаа хэлсэн байна.

Өнгөрсөн жил Орос улс нийт 60 сая тонн үр тариа экспортолсны 48 сая тонн нь улаан буудай байсныг Путин тэмдэглэжээ.

Тэрээр мөн дээд хэмжээний уулзалтын үеэр одоо хүчингүй болсон Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн хүрээнд Украины экспортолсон үр тарианы 70 гаруй хувь нь өндөр эсвэл дунджаас дээш орлоготой орнуудад, тэр дундаа Европын Холбоонд очсон боловч гурав хүрэхгүй хувь нь Судан зэрэг ядуу буурай орнуудад очсоныг онцолсон байна.

Түүнчлэн Украин дахь түрэмгийллийн хариуд барууны орнуудын авсан хориг арга хэмжээ нь Оросыг ядуу буурай орнуудад үнэгүй бордоо нийлүүлэхэд саад болж байна гэж буруутгажээ.

“Нэг талаас барууны орнууд манай үр тариа, бордооны нийлүүлэлтэд саад учруулж байгаа бол нөгөө талаас дэлхийн хүнсний зах зээл дээрх хямралын нөхцөл байдалд биднийг хоёр нүүр гарган буруутгаж байна” гэж Путин хэлсэн байна.

Санкт-Петербургт болж буй уулзалтад тивийн 54 улсаас 49 нь оролцож байгаа бөгөөд тэдгээрийн 17-ийнх нь төрийн тэргүүн, дөрвийнх нь засгийн газрын тэргүүн нар хүрэлцэн ирсэн.

Энэ нь 2019 онд болсон сүүлийн дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчдын талаас бага хувь юм. Кремль энэ бүтэлгүйтэлд зарим талаараа АНУ, Франц болон барууны бусад орнуудыг буруутай гэж үзэж байгаа.

Путин мөн эрчим хүч, хэвлэл мэдээлэл, зам тээвэр, худалдаа, санхүүгийн үйлчилгээ, анагаах ухаан, хөдөө аж ахуй, автомашины үйлдвэрлэл зэрэг олон салбарт Москва өөрийн туршлагаа хуваалцах эсвэл бизнес эрхлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ. Орос улс Африкийн олон оюутнуудыг хүлээн авахад бэлэн байгааг мөн хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Африк, #ОРос,