Молдав улс Оросын 45 дипломат болон элчин сайдын яамны бусад ажилтныг "нөхөрсөг бус үйлдлийнх" нь улмаас хөөж байгаагаа мэдэгдэв.

Ингэснээр Оросын элчин сайдын яаманд ажиллах хүмүүсийн тоо ердөө 25 болж буурах бөгөөд энэ нь Молдавын Москва дахь элчин сайдын яаманд ажиллагсдын тоотой ойролцоо байгаа юм.

Оросын дипломатууд наймдугаар сарын 15 гэхэд Молдаваас явах ёстой байна.

Мягмар гарагт Молдавын Гадаад хэргийн яам Оросын элчин сайдын яамны дээвэр болон Оросын ашиглаж буй зэргэлдээх барилгын дээр суурилуулсан хяналтын шинэ төхөөрөмжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Лхагва гарагт нь тус яам Оросын дипломатуудыг хөөж байгаагаа зарлаж, “үргэлжилсэн хурцадмал байдал, найрсаг бус үйлдлээс үүдэлтэй” гэж шалтгааныг нь тайлбарлажээ.

Молдавын Гадаад хэргийн сайд Нику Попеску “Олон жилийн турш бид Оросын дайсагнасан үйлдэл, бодлогын бай байсаар ирсэн. Тэдгээрийн ихэнхийг Элчин сайдын яамаар дамжуулан гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн байна.

Хариуд нь Орос улс Молдавын алхамыг ихэд буруушааж, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Молдавын “нөхөрсөг бус алхам”-ын хариу болгож консулын үйлчилгээ болон Молдавчуудын Оростой харилцах харилцаанд хязгаарлалтад тогтооно гэдгээ мэдэгдсэн байна.

Ердөө 2.6 сая хүн амтай Молдав нь Европын хамгийн ядуу эдийн засагтай орны нэг бөгөөд хөрш Украины дайн тус улсад хүндээр туссан.

Эрчим хүчний дэд бүтэц нь ЗХУ-ын үеэс эхтэй учраас эрчим хүчний томоохон хямралд орсон. Орос улс байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарлаад зогсохгүй Украины эрчим хүчний сүлжээнд халдсаны улмаас Молдавын цахилгаан эрчим хүч үе үе тасалддаг болжээ. Түрэмгийлэл нь мөн Украины дүрвэгсдийн урсгалыг өдөөж, Молдавын төрийн үйлчилгээнд хүндрэл учруулсан байна.

Түүнчлэн Орос улс Молдавын Приднестровийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчдыг дэмждэг.

Эх сурвалж: BBC

#молдав, #ОРос,