Цар тахалтай холбоотойгоор Пхеньян гадаад хилээ хааснаас хойш Хятадын өндөр түвшний төлөөлөгчид анх удаа Хойд Солонгост айлчлах гэж байгааг “KCNA” агентлаг даваа гарагт мэдээлсэн.
Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд даргын албыг хашдаг Ли Хунжун Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэнэ.
Тэгвэл Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй Оросын төлөөлөгчид мөн энэ долоо хоногт Хойд Солонгост айлчлахаар болсныг “KCNA” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Оросын төлөөлөгчид “Ялалтын баяр”-ын 70 жилийн ойг тэмдэглэхээр пүрэв гарагт Пхеньянд хүрэлцэн ирнэ гэж “KCNA” мэдээндээ дурдсан байна.
Хойд Солонгос нь цар тахлын улмаас 2020 оны эхээр эдийн засаг, улс төрийн гол түншүүд болох Хятад, Оростой хүртэл худалдаа, дипломат харилцаа холбоогоо хааж байв. “KCNA” уг бодлогод ямар нэгэн өөрчлөлт орсон эсэх талаар мэдээндээ дурдаагүй байна.
Хойд Солонгос нь 1953 оны долдугаар сарын 27-ны өдөр буюу Солонгосын дайныг зогсоох эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан өдрийг ялалтын өдөр гэж нэрлэдэг. Энэ жил 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийслэл Пхеньянд томоохон цэргийн жагсаал болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Шойгу, #Хойд солонгос, #ХЯтад, #Ли Хунжун,