Даваа гарагийн өглөө Оросын нийслэл Москва хотын хоёр барилгад нисгэгчгүй онгоцоор халдсан хэрэг гарсан бөгөөд Орос улс уг халдлагад Украиныг буруутгаж байна.
Оросын Батлан хамгаалах яам хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан, хүний амь эрсдээгүй болохыг мэдэгджээ.
Украины тал Оросын нутаг дэвсгэрт болсон аливаа халдлагын хариуцлагыг хүлээхээс татгалзаж ирсэн бөгөөд энэ удаад ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Москва хотын дарга Сергей Собянины хэлснээр орон нутгийн цагаар 04:00 цагийн орчимд нисгэгчгүй онгоц "орон сууцны бус" барилгуудад цохилт өгсөн ч барилгад ноцтой хохирол учраагүй байна.
Оросын Батлан хамгаалах яам “Москва хотын объектуудад хоёр нисгэгчгүй онгоц ашиглан террорист халдлага үйлдэх гэсэн Киевийн дэглэмийн оролдлогыг таслан зогсоолоо” гэж “Telegram” хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Төрийн өмчит “ТАСС” агентлагийн мэдээлснээр нэг нисгэгчгүй онгоцны үлдэгдэл Батлан хамгаалах яамны байрнаас ердөө 2 километрийн зайтай газар буюу Комсомольскийн өргөн чөлөөний хажуугаас олдсон байна.
Москвагийн тээврийн хэлтэс энэ чиглэлийн хөдөлгөөнийг хаасныг мэдэгдээд, ослын газарт онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа гэрэл зургуудыг хуваалцжээ.
Мөн Лихачевын өргөн чөлөөний оффисын барилгад хохирол учирсан тул замын хөдөлгөөнийг зогсоосон байна. “Звезда” сувгийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт үзүүлснээр барилгын дээд хэсгийн цонх хагарсан байна.
Энэ сарын эхээр Украин Москвад нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэний улмаас Внуково олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүдийг өөрчлөхөд хүрсэн тухай Оросын тал мэдэгдэж байв. Украин халдлагын хариуцлагыг хүлээгээгүй.
Мөн тавдугаар сард Кремльд нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэхийг завдсан хэрэг гарсан бөгөөд Орос улс үүнийг Ерөнхийлөгч Владимир Путиний амь насанд халдахыг завдсан оролдлого гэж үздэг. Украин мөн л уг буруутгалыг няцаасан.
Ням гарагийн шөнө Оросын Одесса боомт хотыг онилсон ээлжит агаарын цохилтын үеэр Украины түүхэн үнэн алдартны шашны сүм пуужинд оногдож, ноцтой гэмтсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский халдлагыг буруушааж, хариу авна гэдгээ мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: BBC

#Москва, #ОРос, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага,