Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ  Алаг-Эрдэнэ  сумын 5-р багийн нутаг  “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Сарлаг наадам 2023” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани  хамтран  өчигдөр /2023.07.19/ “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг  Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд амжилттай зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг, сумын удирдлага, эрдэмтэн судлаач, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл зэрэг  100 гаруй хүмүүс оролцож  сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх боломж нөхцөл, арга ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул “Дотор махны хэрэглээ боловсруулах технологи, Ц.Ганболд эрхлэгчтэй Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын судлаачид “Сарлагийн хөөврийн үйлдвэрлэл Иноваци”, ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал,  Сарлагийн хөөврийг дагнан судалж байгаа  Эрдэм шинжилгээний дэд  ажилтан Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн шинж чанарын онцлог хэрэглээ,  “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Төв азийн 10 хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг байдгаас 90 хүртэл хувь нь  Хятад, Монгол улсад  байдаг байна. 2022 онд Монгол улс нийт 1 сая 330 мянган толгой сарлаг тоолуулжээ. Гэвч сарлагийн хөөвөр, сүү саалийг нь бүрэн авч ашиглаж чаддаггүй тухай судлаач Г.Батчимэг илтгэлдээ онцоллоо.

Мөн сарлагийн хөөврийг сайн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин гэдэг бодис байдгийг онцлоод нарийвчлан судалж үр дүнд хүрч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг хугацаа ойрхон гэв.

Мөн ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул малын дотор махыг сүүлийн үед хот сууриныхан, хүүхэд залуус бага хэрэглэж, зарим нь татгалзахад хүрээд байгаа дотор маханд хүний биед нэн чухал ихэнх эрдсүүд байдаг, зөв зохистой хэрэглэж, ашиглавал үнэтэй витамин худалдан авах хэрэглээ багасна.

Малын дотор гэдэс уураг агуулж байдаг. Амталж хатаасан гэдсэнд 60-70 хувийн уураг агуулагддаг. Магадгүй, дотор мах, малын өөхийг ач тусгүй гэж ярьж сурталчилж байгаа бол гаднын бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн бизнес ч байж болох юм. Дотор гэдэснээс хаях нэг ч эд байдаггүй. Бүгдийг хатаагаад чипс, гоймон шиг болгож хэрэглэвэл амин дэм өндөртэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн болно” гэж байсан юм.

Малын тоо толгойгоор аймагтаа тавд багтдаг Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувь нь үхэр сүрэг. Үхэр сүргийн ихэнх нь сарлаг эзэлдэг байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт тавьж, “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 Энэ тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир “Бид малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. 2013 онд Хөвсгөл аймгийн 5 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн.

2013 оноос малчдын дунд малчдын дундын сан, малчдын байртай болох, сарлаг үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг үнэд оруулах зэрэг чиглэлээр олон ажил зохион байгууллаа.

Малчид 10 гаруй жилийн өмнө хуучин аргаараа хөөврөө бэлтгэж зах зээлд хямд өгдөг байсан. Зарим нь хөөврөө бэлтгэх сонирхол ч багатай байлаа. Харин өнөөдөр ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр болж байна.

Манай сум “Жинст Мөрөн” компани болон “Ногоон алт” төслийн хүрээнд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах ажлыг хийсэн. Европын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн дээл, цамц, бээлий зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол  маш их байна. Харин тэднээс тавьж байгаа  гол шаардлага нь өнгө будгийн өөрчлөлтөд ороогүй түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй байдаг. Энэ  хүрээнд “Хөх сарлаг ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин  ажиллаж байна” гэж ярилаа.

 “Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

“Жинст Мөрөн”  компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2007 оноос эхлэн сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани сарлагийн хөөвөр, ямааны ноолуурыг малчид, малчдын хоршоодоос худалдан авч боловсруулж, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний багаар шинжлэн судлуулсан байгалийн гаралтай, чанартай, химийн хольцгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг  орон нутагт үйлдвэрлэж байна.

“Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд “Хэдхэн хоногийн Японы алдартай загвар зохион бүтээгч  хүрэлцэн ирээд “Монголд ирэхдээ ноолуур сонирхож ирж байснаас  сарлагийн хөөвөр үзэж байгаагүй. Гэхдээ сарлагийн хөөвөр дотроос Хөх зүсмийн сарлагийн хөөврийг яагаад би олон улсын загварын шоунд оролцохдоо ашиглаж болохгүй”  гэж хэлсэн. Тэгэхээр дэлхийн загвар зохион бүтээгчид манай малчдын орлогын эх үүсвэр  болж байгаа сарлагийн хөөврийг асууж сураглаж, бүтээгдэхүүн болгож гадаадын зах зээлд гаргана гэдэг бол бидэнд маш том болж байна гэсэн үг. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхээр бидний сарлагийн хөөвөр ноолуурын дараах орлого болж ирнэ. Энэхүү ажил “Жинст Мөрөн”  компани, үндэсний үйлдвэрүүд, орон нутгийн сумдуудад ажиллаж байгаа захиргааны ажилчид, малчид, шинжлэх ухааны байгууллага зэрэг олон хүмүүсийн хамтын хөдөлмөр юм шүү.” гэлээ.

“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан оролцож, Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо. Мөн Сарлаг үхрийн ашиг шим үр өгөөж малчдад  шууд очих ёстой. Малын түүхий эдийг аж ахуй эрхлэгчид авч боловсруулж, эрдэмтдийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж хамтын ажиллагаанд тулгуурлан үр өгөөж хүртэх нь зөв. Мөн сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа малчдаа урамшуулж байх ёстой гэсэн юм.

Хуралд оролцсон малчид, аймаг, сумын удирдлага, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдэд хандан ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал” илтгэлийнхээ төгсгөлд  “Соёлын өв уствал хэзээ ч нөхөн сэргээдэггүй. Соёлын өвийг мэргэжлийн хүмүүс судлаад музей болгон  соёлын  аялал жуулчлалд ашиглаад шинжлэх ухааны үнэ цэнийг нь гаргах юм бол соёлын үнэ цэнэ оршино. Түүх соёлоо хайрлана гэдэг бол залуу үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхээс эхэлнэ. Тиймээс хүүхэд багачууддаа түүх соёл, өв уламжлалын  танин мэдэхүйн ач холбогдлын талаар  байнга ярьж, сануулж  байхыг уриалав.

#Хөвсгөл, #Малчин,