Украины дайнд эгдүүцсэн Оросын иргэд Их Британийн тагнуулд элссэнийг хэлээд, цаашид илүү олон хүнийг хамтран ажиллахыг урьж байгаагаа “MI6”-ийн дарга мэдэгдэв.
Сэр Ричард Мурын хэлснээр Оросын олон иргэн зэвсэгт хүчин нь хөрш Украины хотуудыг сүйтгэж байгаад эмзэглэдэг байна.
Мөн цуст дайныг таслан зогсоохын тулд Их Британийн тагнуулын албанд нэгдэх хүсэлтэй Оросын иргэн бүрт үүд хаалга нь ямагт нээлттэй гэдгийг тэрээр хэлээд, нууцыг мэргэжлийн түвшинд чандлан хадгалахаа амлажээ.
ЗХУ “Прагийн хавар” хэмээх хувьсгалт хөдөлгөөнийг дарах зорилгоор цэрэг, танкны хүчээр Чехословак руу довтолсны 55 жилийн ойг тохиолдуулан Сэр Ричард Прага дахь Их Британийн Элчин сайдын яаманд зочлохдоо дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэ нь түүний энэ онд оролцсон анхны олон нийтийн арга хэмжээ юм.
Тухайн үед ЗХУ Бүгд Найрамдах Чех улс руу 250,000 цэрэг илгээсэн байдаг.
Өдгөө Оросын олон иргэн өвөг дээдсийнхээ 1968 онд тулгарсан асуудал, амссан дарамттай ижил зүйлийг мэдэрч, тэмцэж явааг Сэр Ричард тэмдэглэжээ.
“Тэд адилхан славян үндэстэн рүүгээ халдан довтолсон Путиний үйлдлийг худал хуурмаг, уран зөгнөл гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байгаа.”
Тэрээр цааш нь “Би тэднийг өнгөрсөн 18 сарын хугацаанд бусад эх орон нэгтнүүдийнх нь хийсэн шиг зүйлийг хийж, бидэнтэй нэгдэхийг урьж байна” гэж хэлжээ.
Сэр Ричард мөн зургадугаар сарын 24-ний өдөр болсон үймээн самуунд гайхширснаа хэлээд, Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожинтэй гэрээ байгуулахаас өөр аргагүйд хүрсэн явдлыг “доромжлол” гэж тодорхойлов.
Цөмийн зэвсгийн хэрэглээний талаар удаа дараа анхааруулга өгч буй Путин үнэн хэрэгтээ цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн эсэх талаар асуухад сэр Ричард “Энэ бол хариуцлагагүй, бодлогогүй үйлдэл бөгөөд Украиныг дэмжих бидний шийдлийг сулруулах зорилготой боловч энэ нь бүтэхгүй” гэж хариулжээ.
Мөн Украины дайныг зогсоох арга зам маш энгийн бөгөөд Орос улс цэргээ татахад л хангалттай гэж тэрээр хэлсэн байна.
Сүүлийн үед тренд болоод байгаа хиймэл оюун ухааныг Оросын зэвсгийн нийлүүлэлтийг тасалдуулахад ашиглаж байгааг сэр Ричард мөн илтгэлдээ дурджээ. Гэсэн ч машинууд хүнийг орлох хэмжээнд тагнуул хийж чадахгүй болохыг хэлээд, хиймэл оюун ухааныг дайсагнагч улс орнууд "хор хөнөөлтэй, болгоомжгүй, ёс зүйгүй байдлаар" ашиглаж болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: BBC