Даваа гарагт дэлхий даяар агаарын хэм түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд хүрчээ.
АНУ-ын баруун болон өмнөд хэсэгт агаарын хэм рекорд эвдсэн бол зүүн хойд хэсэгт үер бууж, баруун дунд хэсгийн иргэд түймрийн утаанд дарагджээ.
Ням гарагт Калифорнийн Үхлийн хөндийд Цельсийн 53.9 хэм хүртэл халсан нь сүүлийн 90 жилд дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн өндөр температурт тооцогдож байна. Үхлийн хөндий бол дэлхийн хамгийн халуун цэг бөгөөд 1913 онд тэнд 56.7 хэм хүртэл халж байжээ.
Энэ үеэр, Аризона мужийн Финикс хотод даваа гарагт 45.5 хэм хүртэл халсан байна. Тус хотод 18 хоног дараалан 43 хэмээс дээш температуртай байж, түүхэн рекордыг эдвжээ. Урьдчилсан мэдээгээр энэ халалт дор хаяж долоо хоног дахин үргэлжлэх төлөвтэй байна.
Хэдийгээр Финикс хот халуун цаг агаарт дассан ч хэт халалт удаан үргэлжлэх нь албаныхныг түгшээж байна. “Авралын арми” нэртэй олон улсын буяны байгууллага 11 хөргөлтийн төв нээж, орон гэргүй хүмүүст тусламж үзүүлж эхэлжээ. Өнгөрсөн жил Финиксийн Марикопа тойрогт халалтын улмаас 425 хүн амиа алдсан юм.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст мөн хэт халалт үргэлжилсээр байна. Хятадын баруун хойд хэсэгт орших алслагдсан Санбао хотод агаарын температур 52.2 хэмд хүрчээ. Европ тив хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа хэт халалтын давлагаанд бэлтгэж байгаа бөгөөд агаарын температур 48 хэмд хүрэх төлөвтэй байна. Хээрийн түймэр ширүүсэж, Итали, Францын эрх баригчид эрүүл мэндийн сэрэмжлүүлэг гаргажээ.
Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албаны мэдээлснээр 2022, 2021 онууд тус тивийн түүхэн дэх хамгийн халуун зун байжээ. Зөвхөн өнгөрсөн зун гэхэд Европт хэт халалтын улмаас 61,000 хүн амиа алдсан гэж тооцоолдог бөгөөд энэ зун мөн энэ аюул дахин давтагдаж магадгүй байна.
Эрдэмтэд нүүрсхүчлийн хийн ялгаралтаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг эртнээс анхааруулж ирсэн. Тэд засгийн газруудыг цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна.
Даваа гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Дэлхийн олон оронд өнөөдөр түүхэн дэх хамгийн халуун өдөр байх төлөвтэй байна. Уур амьсгалын хямрал бол сэрэмжлүүлэг биш. Яг одоо бидэнд нүүрлээд байна. Би дэлхийн удирдагчдыг яг одоо арга хэмжээ авахыг уриалж байна” гэж “Twitter”-тээ жиргэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #европ, #Уур амьсгалын өөрчлөлт, #хэт халалт, #ХЯтад,