Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцруулах тухай парламентын шийдвэрийг дэмжиж буйгаа зарлалаа. 

Юн нь өнгөрсөн арванхоёрдугаар сард богино хугацаанд цэрэг дайны дэглэм тогтоож, тус улсад сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй улс төрийн хямралыг дэгдээсэн. 

Тус улсын үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийг огцруулснаас 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой.

Ерөнхий сайд Хан Дак Сү шинэ ерөнхийлөгчийг тангараг өргөх хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Мүн Хён Бэ Юныг Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд түүний үйлдлийн үр дагавар ардчилсан тогтолцоонд ноцтойгоор заналхийлсэн гэж мэдэгджээ.

“Юн нь ардчилсан бүгд найрамдах улсын бүрэн эрхт гишүүд болох ард түмний итгэлийг хөсөрдүүлж, тэднээс урвасан” гэж нэмж хэлээд, цэрэг дайны байдал зарласнаар нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын бүхий л салбарт эмх замбараагүй байдал үүсгэсэн болохыг онцолсон байна.

Түүний хэлснээр ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг найман шүүгч санал нэгтэй дэмжээ.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #Үндсэн хуулийн шүүх,