УЛС ТӨР

Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио ди Стефано эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдоржийг энэ сарын 16-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Төрийн нарийн бичгийн дарга Манлио ди Стефано нар хоёр орны харилцаа, тэртусмаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Цар тахлын өнөөгийн хүндрэлтэй цаг үед Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хурал, Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг энэ онд цахимаар амжилттай зохион байгуулж, хоёр талын бодит хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэн, бэхжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцож ярилцсанд сэтгэл хангалуун байгаагаа тэд онцлон тэмдэглэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet