Оросууд Запорожьегийн цахилгаан станцад халдлага үйлдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бэлтгэлтэй байгаагаа Украины эрх баригчид мэдэгдэв.
Лхагва гарагт Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар Москваг Запорожьегийн цахилгаан станцад халдлага үйлдэж, халдлагыг Украины хорлон сүйтгэх ажиллагаа мэтээр харагдуулах оролдлого хийх бүрэн чадвартай гэж анхааруулжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус цахилгаан станцад “Киевийн зүгээс хорлон сүйтгэх асар их аюул заналхийлж” байгаа бөгөөд энэ нь “гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүй” гэж хариу мэдэгдсэн байна.
Малиар “Запорожье цахилгаан станцад террорист халдлага болсон үед болзошгүй сөрөг үр дагаврыг нь багасгахын тулд Украины онцгой байдлын алба Днепропетровск, Запорожжье, Херсон, Николаев зэрэг дөрвөн мужид хэд хоногийн турш сургалт явуулж байна” гэж мэдэгджээ.
Орос улс дайны эрчийг өөрт ашигтайгаар эргүүлж, цэргийн зорилгодоо хүрэхийн тулд станцад халдаж магадгүй гэж тэрээр анхааруулав.
Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский мөн цэргийн тагнуулын мэдээлэлд үндэслэн Кремлийг цахилгаан станцын дээвэр дээр тэсрэх бодис байрлуулсан байж болзошгүй хэмээн буруушаасан байна.
Украины Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр станцын ойролцоох цацрагийн түвшин хэвийн байгаа. Мөн Украины өмнөд хэсгийн Никополийн албаны хүмүүс станц хэвийн ажиллаж байгаа бөгөөд "эзлэн түрэмгийлэгчдийн хүн хүч, техник хэрэгслийн томоохон шилжилт хөдөлгөөн" ажиглагдаагүй талаар мэдэгдэв.
Гэсэн ч Малиарын хэлсэнтэй адил, Украины тусгай хүчин аливаа аюулд бэлэн байгаа ба "шаардлагатай техник хэрэгслийг шалгаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулсан" болохыг Орон нутгийн цэргийн албан тушаалтан Юрий Малашко мэдэгджээ.
Станцын Оросоос томилогдсон албаны хүмүүс Украины эрх баригчдын анхааруулгыг няцааж, "Бүх зүйл хэвийн байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Запорожье АЦС, #ОРос, #УКраин,