Талибаны засгийн газар Афганистан дахь үсчин, гоо сайхны салонуудыг хаах тушаал гаргажээ.

Ариун журам, бузар үйлийн яам шийдвэрийг долдугаар сарын 2-нд зарласан бөгөөд сарын дараанаас мөрдөгдөж эхлэх гэнэ.

 Талибууд 2021 онд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсад эмэгтэйчүүдийн эрх тасралтгүй хумигдаж байна.

Тэд өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг хичээлийн анги танхим, биеийн тамирын заал, цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг хориглож, хамгийн сүүлд НҮБ-д ажиллахыг хүртэл хориглосон.

Мөн эмэгтэйчүүдийг зөвхөн нүдээ ил гаргасан хувцас өмсөж, 72 километрээс хол зайд аялах тохиолдолд зөвхөн эрэгтэй хүнтэй хамт явахыг шаарддаг.

Талибаны шийдвэрийг олон улсын нийгэмлэг буруушааж, эмэгтэйчүүд болон идэвхтнүүд эсэргүүцэж байгаа ч хязгаарлалтууд үргэлжилсээр байна.

Талибанчууд хамгийн сүүлд 1996-2001 онд засгийн эрх барьж байх үедээ өргөн хүрээний хязгаарлах арга хэмжээ авч байсан бөгөөд тухайн үед гоо сайхны салонуудыг хаах шийдвэр мөн гаргаж байжээ. 2001 онд АНУ тэргүүтэй цэргүүд Афганистан руу цөмрөн орсны дараа гоо сайхны салонууд дахин нээгдэж байсан юм.

Шинэ журамтай холбогдуулан нэрээ нууцалсан афган эмэгтэй “Талибанчууд афган эмэгтэйчүүдийн хамгийн энгийн хүний эрхийг боож байна. Тэд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй энэ шийдвэрээрээ эмэгтэйчүүдийг өөр эмэгтэйд үйлчлэх эрхийг нь хааж байна” гэж “BBC”-д ярьжээ

“Талибанчуудад эмэгтэйчүүдийн биед анхаарал хандуулахаас өөр улс төрийн төлөвлөгөө байхгүй бололтой. Тэд нийгмийн амьдралын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийг устгахыг оролдож байна. 

Хоёр жилийн өмнө Талибанчууд засгийн эрхийг эргүүлэн авсны дараа ч гоо сайхны салонууд нээлттэй хэвээр байв. Гэвч салоны цонхнууд хаалттай, гадаах зургууд дээрх эмэгтэйчүүдийн царайг далдлах зорилгоор шүршиж буддаг байжээ.

Эх сурвалж: BBC

#афганистан, #талибан,