“Ойн түншлэлийн тухай Монгол улс болон Европын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар өчигдөр “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталснаар Санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Тус замын зураг нь Монгол Улсын “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн баримт бичиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй шууд уялдаатай боловсруулагдсан төдийгүй “Нэг Европ” зарчмын хүрээнд Европын Холбооноос олон улсын хэмжээнд гаргасан Европын “Ногоон шийдэл” болон “Олон улсын гарц” зэрэг стратегуудтай бүрэн нийцэж байгаа юм.
Тогтвортой, хүртээмжтэй үндэсний хөгжилд Монгол орны ойн системийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ойн хомсдол доройтол, цөлжилт, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл цөөрcөн зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ерөнхий зорилгыг баримталсан Ойн түншлэлийг байгуулах Санамж бичиг байгуулж байсан.
2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ

#“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн,