Палестины Женин дахь дүрвэгсдийн хуаранд Израилын цэргүүд болон Палестины зэвсэгт дайчдын хооронд ширүүн тулаан өрнөж байна. Даваа гарагийн 01:00 цагийн орчимд эхэлсэн халдлагын улмаас Палестины есөн иргэн амиа алдаж, 100 орчим хүн шархаджээ.
Израил тус хотод агаараас болон хуурай газраас томоохон довтолгоо хийсэн нь Палестины нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том цэргийн ажиллагаа бөгөөд үүнийг "терроризмын эсрэг өргөн цар хүрээтэй хүчин чармайлт" гэж тодорхойлсон байна.
Израилын цэргийнхэн энэ ажиллагааг дор хаяж 24 цаг, цаашлаад хэдэн өдөр үргэлжилж магадгүй гэж даваа гарагийн үдээс хойш мэдэгджээ.
Женин нь эрх баригчдынхаа хуучинсаг удирдах арга барил болон Израилын эзлэн түрэмгийллийг эсэргүүцдэг Палестины шинэ үеийн дайчдын түшиц газар юм.
Израилын 1,000-2,000 цэрэг бүхий цэргийн бригад хуягт бульдозер болон дээвэр дээрх мэргэн буудагчдын дэмжлэгтэйгээр 18,000 орчим хүн амьдардаг тус хот болон дүрвэгсдийн хуаранд нэвтэрч, доод тал нь 10 нисгэгчгүй онгоцоор барилга байгууламжууд руу цохилт өгсөөр байна.
Израилын арми хуарангийн утасны холбоо, цахилгааныг тасалжээ.
Цэргийнхэн тагнуулын мэдээллийн дагуу ажиллаж байгаа ба энгийн иргэдэд хохирол учруулахыг зориогүй гэж мэдэгдсэн ч олон хүн галд өртсөн байна.
Амиа алдсан палестинчуудын зарим нь зэвсэгт бүлэглэлд харьяалагддаг нь тодорхой болжээ.
Армийнхан даваа гарагийн шөнө 500 орчим Палестины гэр бүлийг хуарангаас гарахыг зөвшөөрсөн ч зарим эрчүүд, өсвөр насны хөвгүүдийг зогсоож, авч үлдсэн талаар хүмүүс “ВВС”-д ярьсан байна.
Цэргүүд мөн ажиллагааны үеэр 50 орчим зэвсэгт этгээдийг баривчилж, зэвсэг, сум хэрэгслийг нь хураан авчээ.
Сүүлийн жил хагасын хугацаанд израилчуудыг онилсон 50 орчим халдлагыг Женинд амьдардаг Палестинчууд зохион байгуулсан гэж цэргийнхэн хэлж байна.
Даваа гарагийн орой Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэргүүдээ "террористуудын үүр" рүү нэвтэрч орсныг сайшаагаад, "энгийн иргэдэд хамгийн бага хохирол учруулсан" болохыг мэдэгдэв.
"Бид тогтвортой байдал, аюулгүй байдлыг сэргээхийн тулд энэ үйл ажиллагааг шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлэх болно" гэж тэрээр нэмж хэлжээ.
Харин Палестины Ерөнхий сайд Мохаммед Штайех "Болж байгаа зүйл бол дүрвэгсдийн хуаранг бүрмөсөн устгаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх гэсэн оролдлого юм" гэж хатуу шүүмжилсэн байна.
Хөрш Иордан энэ ажиллагааг "олон улсын хүмүүнлэгийн хуулийг илт зөрчсөн үйлдэл" гэж тодорхойлсон ч АНУ "Израилын аюулгүй байдал, ард түмнээ Хамас, Палестины Исламын Жихад болон бусад террорист бүлэглэлээс хамгаалах эрхийг" дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC