Беларусийн нийслэл Минск хотын зүүн өмнөд хэсэгт байрлах цэргийн баазад сүүлийн өдрүүдэд шинэ байгууламжууд баригдсан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаар баталгаажуулжээ. Уг бүтээн байгуулалтын ард Оросын “Вагнер” байж магадгүй гэж таамаглаж байна.

Хөлсний бүлгийн тэргүүн Евгений Пригожин мягмар гарагт Беларусь улсад хүрэлцэн ирсэн бөгөөд “Вагнер” Минскээс 90 километрийн зайд орших Асиповичи хотын ойролцоох ашигладаггүй цэргийн байгууламжид шинэ бааз байгуулж байж магадгүй талаар Оросын хэвлэлүүд мөн мэдээлжээ.

Зургадугаар сарын 19-ний өдөр хоосон байсан Цель тосгоны ойролцоох хоосон талбайд зургадугаар сарын 27-н гэхэд шинээр байгууламжууд боссон байгаа нь Европын сансрын агентлагийн “Sentinel 2” хиймэл дагуулаас авсан зургуудад харагдаж байна.

Беларусийн удирдагч өмнө нь орхигдсон цэргийн баазын талаар дурдаж байсан ч байршлыг нь тодорхой хэлээгүй.

Александр Лукашенко өнгөрсөн бямба гарагт Орост болсон үймээн самууныг зогсооход зуучлагчийн үүргээр оролцсон бөгөөд хэлэлцээрийн дагуу тэрээр Вагнер”-ыг эх орондоо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн юм.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бослогын дараа “Вагнер”-ын дайчдад ял тулгахгүй гэдгээ мэдэгдэж, Беларусь руу нүүх эсвэл Орост үлдэх эсэх сонголтыг өөрсдөд нь үлдээсэн.

Эх сурвалж: Reuters, BBC

#Беларусь, #Вагнер,