Дэлхийн банк, Олон улсын эрчим хүчний агентлаг болон дэлхий даяар засгийн газруудад зориулж судалгаа хийдэг бие даасан судалгааны бүлэг болох “Global Energy Monitor” (GEM) Хятадын ногоон эрчим хүчний одоогийн болон хэтийн төлөв байдлын талаар судалгаа хийсэн байна.

Тус байгууллагын тайланд дурдсанаар Хятад улс нь томоохон төслүүдийн хүрээнд дэлхийн бусад орнуудыг нийлүүлснээс ч илүү олон нарны зай хураагуур суурилуулжээ. Салхины эрчим хүчний хувьд тус улс 2017 оноос хойш хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл юм. Хятад улс энэ салбарыг эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд салхи, нарны хүчин чадлаа одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ нь Хятад улс дангаараа дэлхийн нийт салхин цахилгаан үүсгүүрийн паркийг 50%-иар, томоохон хэмжээний нарны цахилгаан станцуудын тоог одоогийнхтой харьцуулахад 85%-иар нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Одоогийн энэ өсөлт нь хорин жилийн өмнөх ногоон эрчим хүчний төлөвлөгөөний эцсийн бүтээгдэхүүн аж. Энэ хугацаанд Хятад улс нарны хавтангийн нийлүүлэгчээр дэлхийд тэргүүлэгч болж, улмаар нийлүүлэлтийн сүлжээний зардлыг бууруулахад түлхэц болжээ.

Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчинд зориулж дэлхий даяар хагас их наяд гаруй доллар зарцуулсны 55 хувийг нь Хятад эзэлсэн байна.

2020 онд тус улсын дарга Ши Жиньпин Хятад улс 2030 он гэхэд 1,200 гигаваттын хүчин чадал бүхий нар, салхины эрчим хүчний станцтай болно гэж мэдэгдэж байсан бол энэ зорилтдоо төлөвлөсөн хугацаанаасаа таван жилийн өмнө хүрч магадгүй байгааг тайланд тэмдэглэжээ.

Хятад нь дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч бөгөөд нүүрсний хэрэглээ нь тус улсын нүүрстөрөгчийн давхар ислийн 69 орчим хувийг эзэлдэг. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарлах дэлхийн хүчин чармайлтад Хятад улс анхаарлын төвд байдаг.

Тэгвэл Хятадын салхи, нарны эрчим хүчний хурдацтай хөгжил нь температурын өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлийг хязгаарлахад чухал нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг тайлан харуулж байна.

Үүний хажуугаар нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд мөн нэмэгдэж байгаа нь ихэвчлэн шинээр байгуулагдсан нар болон салхин цахилгаан станцуудыг нөөц эрчим хүчээр хангах, эрчим хүчний хангамжийн тасралтгүй байдлыг хангах зорилготой аж.

2022 онд Хятад улс долоо хоног бүр ойролцоогоор хоёр шинэ нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьсан байна.

Эх сурвалж: BBC

#Уур амьсгалын өөрчлөлт, #ХЯтад, #ногоон эрчим хүч,