Зүүн Европ дахь НАТО-ийн орнууд Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэл Беларусь руу нүүж байгаа нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэнэ гэж эмээж байна.
Мягмар гарагт Албани, Бельги, Польш, Нидерланд, Литва, Румын, Норвеги улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар, түүнчлэн НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ.
Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Столтенберг болон НАТО-ийн өөр зургаан холбоотон орны засгийн газрын тэргүүн нартай Гаагт уулзсаныхаа дараа “Вагнер цуврал алуурчдаа Беларусь улсад байрлуулбал хөрш улсуудад нь тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Энэ бол үнэхээр ноцтой бөгөөд санаа зовоосон асуудал юм. Бид маш хатуу шийдвэр гаргах ёстой. НАТО-ийн зүгээс маш хатуу арга хэмжээ авах шаардлагатай” гэж нэмж хэлэв.
“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучилсан хэлэлцээрийн дагуу бямба гарагт эхлүүлсэн бослогоо зогсоон, мягмар гарагт Беларусь улсад хүрэлцэн иржээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мөн “Вагнер”-ын дайчдад эх орондоо үлдэх эсвэл Беларусь руу нүүх сонголтыг санал болгож байгаагаа мэдэгдсэн юм.
Харин НАТО-ийн тэргүүн Столтенберг энэ нь НАТО-ийн холбоотнуудын хувьд ямар байдлаар нөлөөлөхийг хэлэхэд эрт байна гэж хэлээд, сүүлийн жилүүдэд эвслийн зүүн жигүүрийн хамгаалалт нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэжээ.
Столтенберг “НАТО бүх холбоотнуудаа, нутаг дэвсгэрийнхээ сантиметр бүрийг хамгаалахад бэлэн байна гэсэн тодорхой мессежийг Москва, Минск хоёрт илгээсэн. Бид эвслийн зүүн хэсэгт цэргийн хүчээ аль хэдийн нэмэгдүүлсэн бөгөөд удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар хамтын хамгаалалтаа илүү өндөржүүлсэн бэлэн байдал, илүү их хүчин чадлаар бэхжүүлэх шийдвэр гаргах болно” гэж хэлсэн байна.
Мөн Путиний Украины эсрэг хийсэн “хууль бус дайн” Орос дахь хагарлыг гүнзгийрүүлснийг энэ бослого харуулсан хэмээн Столтенберг дүгнэв.
“Үүний зэрэгцээ бид Оросыг дутуу үнэлж болохгүй. Тиймээс бид Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх нь бүр ч чухал юм.”
Польшийн Дуда долдугаар сарын 11-12-нд Литвийн нийслэл Вильнюс хотод болох НАТО-ийн 31 гишүүн орны дээд хэмжээний уулзалтаар “Вагнер”-тай холбоотой аюул заналхийллийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters