Баасан гарагийн орой АНУ-ын Пенсильвани мужид автомат жолоодлогын горим дээр ажиллаж байсан “Tesla”-ийн машин хурдны зам дээр зогсож байсан ачааны машиныг мөргөж осол гаргасан тухай цагдаагийн байгууллага мэдэгджээ. Ослын улмаас зохицуулагчид автомашин үйлдвэрлэгчийн системийг шалгаж эхэлсэн байна.

“Tesla” дунд эгнээгээр явж байхдаа тухайн эгнээнд зогсож байсан “Freightliner” хагас ачааны машины хойд хэсгийг мөргөсний улмаас баруун эгнээг хааж замын хөдөлгөөнийг зохицуулсан гэж Пенсильвани мужийн цагдаагийн газраас даваа гарагт мэдэгдэв.

Цагдаа нар машиныг автомат жолоодлоготой байсан тул жолоодлого алдсан гэж үзэж байгаа бөгөөд 18 настай жолоочийг “болгоомжгүй” байсан үндэслэлээр буруутгасан байна.

Ослоос болж хүн бэртэж гэмтээгүй байна.

АНУ-ын зохицуулагчид автомат жолоодлоготой “Tesla”-тай холбоотой өөр хэд хэдэн ослыг шалгаж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Калифорни мужийн Волнат Крик хотод “Tesla”-ийн “Model S” загварын машин галын машиныг мөргөж, жолооч нь нас барж, Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Захиргаанаас мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн.

“Tesla”-ийн тодорхойлсноор автомат жолоодлогын горимд автомашин эгнээгээ барин өөрийгөө жолоодох, хурдаа нэмэх, тоормослох үйлдлүүдийг хийдэг боловч эдгээр функцууд нь жолоочийн идэвхтэй хяналтыг шаарддаг бөгөөд тээврийн хэрэгслийг бүрэн бие даасан болгодоггүй.

“Tesla” баасан гарагт болсон ослын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #автомат жолоодлоготой машин, #осол, #Пенсильвани,