Солонгосын дайн эхэлсний 73 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын иргэд Пхеньян хотод олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр хүмүүс АНУ-ын эсрэг дайнд уриалсан уриа лоозон барин хашгирч байсан тухай тус улсын төрийн хэвлэлүүд даваа гарагт мэдээлсэн байна.
Төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлснээр ням гарагт нийслэлд болсон жагсаалд 120,000 орчим оюутан болон ажилчин ангийн төлөөлөл оролцжээ.
“АНУ-ын эх газар бүхэлдээ манай пуужингийн хамрах хүрээнд байна”, “Империалист АНУ бол энх тайвныг сүйтгэгч” гэсэн лоозон барьсан хүмүүсээр дүүрэн цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэл зургуудийг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан байна.
“KCNA” мөн Хойд Солонгос одоо “АНУ-ын империалистуудыг шийтгэх хамгийн хүчтэй үнэмлэхүй зэвсэгтэй болсон” бөгөөд “манай өшөө авагчид дайснаасаа өшөө авах няцашгүй хүсэл зоригоор шатаж байна” гэж нийтлэлдээ бичжээ.
Пхеньян АНУ-ын цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор анх удаа цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээсэн. Тавдугаар сарын 31-нд хиймэл дагуулыг хөөргөх анхны оролдлого нь бүтэлгүйтсэн боловч удахгүй дахин хөөргөх оролдлого хийнэ гэж барууны орнууд таамаглаж байгаа юм.
Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос нь сүүлийн жилүүдэд тив алгасах баллистик пуужин зэрэг янз бүрийн зэвсгийн туршилтаа эрчимжүүлсэн нь Хойгийн асуудлыг улам бүр хурцатгаад байгаа.
Ням гарагт Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мөн стратегийн зэвсгээ бүс нутаг руу илгээж байгаа Вашингтоны алхмыг тэмдэглээд, АНУ-ыг “цөмийн дайн дэгдээхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж байна” гэж буруушаажээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #пхеньян, #Хойд солонгос,