Халдварт вирус тээгч шумуулууд Европ даяар тархаж, халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн эрдэмтэд халуурах, булчин өвдөх болон бусад шинж тэмдэг үүсгэдэг денге, Зика зэрэг олон төрлийн вирусийг тээвэрлэж, хүнд дамжуулж чаддаг янз бүрийн төрлийн шумуулын тархалтыг судалсан байна.

Тус төвийн тайланд дурдсанаар энэ жил “Aedes albopictus” шумуул (денге, чикунгунья вирус тээдэг) Европын 13 оронд “нутагшсанбайна. Энэ нь арван жилийн өмнөх найман улстай харьцуулахад өөрийгөө тэжээх, нөхөн үржих чадвартай популяци бий болсон гэсэн үг юм.

Харин өнгөрсөн онд шар чичрэг, Зика, Баруун Нилийн вирус зэргийг тараах чадвартай “Aedes aegypti” шумуул Кипр улсад нутагшсан бөгөөд цаашид ч бусад оронд тархах магадлалтай байгааг эрдэмтэд анхааруулав.

2022 онд Баруун Нилийн вирусээр 1,133 хүн өвчилж, 92 хүн нас барсан бол ихэнх тохиолдол нь Европт, тэр дундаа Итали, Грек, Румын, Герман, Унгар, Хорват, Австри, Франц, Испани, Словак, Болгар улсад бүртгэгджээ. Энэ нь 2018 онд 1,548 тохиолдол бүртгэгдэж, рекорд тогтоосноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөн орон нутгийн олдмол денге өвчний 71 тохиолдол эх газрын Европт бүртгэгдсэн нь 2010-2021 оны хооронд бүртгэгдсэн нийт тохиолдолтой тэнцэж байгаа аж. Денге өвчний тохиолдол Франц, Испанид бүртгэгдсэн байна.

“ECDC”-ийн эрдэмтдийн тайлбарласнаар хэт халалт болон үерийн давтамж нэмэгдэж, зун илүү урт, дулаан болсон нь хорхой шавжуудын хувьд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл Европт денге, чикунгунья, Баруун Нилийн халууралт зэрэг өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, нас барах магадлал нэмэгдэнэ.

Иймд шумуулын популяцийг хянах, тандалтыг сайжруулах аргаар шумуултай тэмцэх, хувийн хамгаалах арга хэмжээг сайжруулах шаардлагатай байгааг эрдэмтэд анхааруулав.

Ингэхдээ шумуул үрждэг байнгын усны эх үүсвэрийг устгаж, байгальд ээлтэй авгалдай устгах бодис хэрэглэхийг зөвлөсөн байна. Харин хувь хүмүүсийг унтахдаа тор ашиглах, агааржуулагчтай өрөөнд унтах, цонхны тор хэрэглэж занших, биеийн ихэнх хэсгийг далдалсан хувцас өмсөх, шумуул үргээгч бодис хэрэглэх зэрэг өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ.

“ECDC” мөн эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийт шумуулаар дамждаг янз бүрийн өвчний талаар илүү их мэдлэгтэй байх нь "нэн чухал" болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

#европ, #шумуул, #халдварт өвчин,