Оросын 10 ба түүнээс дээш тооны цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай шинэ үеийн “Сармат” тив алгасах баллистик пуужинг байршуулахад бэлэн болж байгааг Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгдэв.
Путин Кремлийн Гэгээн Жоржийн ордонд цугларсан цэргийн дээд сургуулийн төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ хуурай газар, далай, агаараас хөөргөх боломжтой цөмийн зэвсгийн ач холбогдлыг онцолжээ.
Тэрээр “Энд хамгийн чухал сорилт бол Оросын цэргийн аюулгүй байдал, дэлхийн тогтвортой байдлын гол баталгаа болох цөмийн гурвалыг хөгжүүлэх явдал юм” гэж хэлсэн байна.
Путин Оросын зохион бүтээсэн шинэ үеийн пуужингуудын талаар: стратегийн пуужингийн цэргийн анги, бүрэлдэхүүний тал орчим хувь нь хамгийн сүүлийн үеийн “Ярс” системээр тоноглогдсон бол цэргүүдийг “Авангард” хэт авиан цэнэгт хошуу бүхий орчин үеийн пуужингийн системээр дахин зэвсэглэж байгааг хэлжээ.
“Сармат” пуужингийн хувьд эхний хэсгийг нь ойрын хугацаанд байлдааны бэлэн байдалд оруулахаар төлөвлөж байгааг Путин дурдсан байна.
Путин Украины мөргөлдөөн эхэлснээс хойш “нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг” хамгаалахын тулд цөмийн зэвсгийг оролцуулаад бүхий л арга хэрэгслийг ашиглахад бэлэн байна гэж удаа дараа мэдэгдэж байв. Мөн өнгөрсөн жил тэрээр Орост нэгтгэсэн Украины нутаг дэвсгэрийг цөмийн хамгаалалтын шүхэр дор оруулж байгаагаа мэдэгдсэн билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоогоор ямар ч амжилтад хүрэхгүй учраас Орост цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Шинэ “Сармат” пуужин нь АНУ эсвэл Европт цөмийн цохилт өгөх чадвартай боловч бүтээн байгуулалтын ажил нь анхны төлөвлөгөөнөөсөө удаашралтай явж байгаа. Сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард Орос пуужингийн туршилт амжилттай болсныг мэдэгдээд, тухайн оны намар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж байв.
Тухайн үед Оросын сансрын агентлагийн дарга байсан Дмитрий Рогозин пуужинг Москвагаас зүүн тийш 3,000 километрийн зайд Сибирийн Красноярск мужид байрлуулна гэж хэлж байсан.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Тив алгасах пуужин, #Сармат,