59 давхар шоколадан бор өнгөтэй Монпарнасс шилэн цамхаг нь 1973 онд нээлтээ хийж байв. 210 метрийн өндөр Парисын цорын ганц тэнгэр баганадсан барилгыг Жан Саубот, Эжен Бодуин, Урбаин Кассан, Луи де Хоям де Мариен нарын архитекторууд хамтран бүтээсэн.

Тухайн үед Парисын олон оршин суугч уг барилгыг “Гэрлийн хот”-ын тэнгэрийн хаяан дахь цор ганц гутамшиг хэмээн доромжилж байжээ.

Монпарнассын орой дээрээс Францын нийслэл хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэсэн хошигнол хүртэл байдаг. Эйфелийн цамхаг эсвэл Сакре-Кюрийн сүм гайхалтай харагддаг учраас биш, харин тэнгэр баганадсан барилгыг харах шаардлагагүй цорын ганц газар болохоор нь ингэж хэлдэг байна.

Нэг хэвийн архитектураараа алдартай Парис хотын оршин суугчид хотынхоо өнгө үзэмжийг өөрчлөхөд бараг рефлексээрээ эсэргүүцдэг уламжлалтай гэж хэлж болно. 1889 онд баригдаж дууссан Эйфелийн цамхгийг эхэндээ шоолж, зарим хүмүүс үүнийг “эмгэнэлтэй гудамжны гэрэл”, “аварга, бүдүүлэг араг яс” гэж нэрлэдэг байв. Хожим 1980-аад оны дундуур Луврын музейн гадна суурилуулсан архитектор И.М.Пэйгийн алдартай шилэн пирамидуудыг олонх нь хэтэрхий радикал хэв маягтай гэж шүүмжилсэн.

Оршин суугчид эцэст нь эдгээр байгууламжуудыг үнэлдэг болсон ч зургадугаар сарын 18-нд 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа Монпарнасс цамхаг олон хүмүүсийн дургүйцлийг төрүүлсээр байгаа аж.

Хауссман хэв маягийн зургаан давхар чулуун фасадтай барилгууд нь Парист хаа сайгүй байдаг бөгөөд хотыг өвөрмөц, нэгэн жигд гоо зүйтэй болгож өгдөг.

Дэлхийн II дайнд Францын ихэнх хэсэг сүйдэж, балгас болсон бөгөөд дайны дараа өрнөсөн дахин төлөвлөлтийн үеэр эрх баригчид үүнийг АНУ, Их Британид хийгдэж байсан шиг хурдны зам, шинэ тэнгэр баганадсан барилгуудыг нэмж, улс орноо орчин үед нийцүүлэн дахин шинэчлэх боломж гэж харсан байна.

Ингээд Парисын өмнөд хэсэгт орших Монпарнасс дүүрэгт томоохон хэмжээний хот тохижилтын төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Эрх баригчид тус дүүргийг оффисын барилгуудаар дүүрэн шинэ үеийн цагаан захт бизнесменүүдэд зориулсан орчин үеийн хороолол болгоно гэж төлөвлөсөн байна. Төлөвлөгөөнд шинэ орон сууцны барилгууд, шинэчилсэн галт тэрэгний буудал, Парисын өмнөд хэсэгт баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны зам, Монпарнасс цамхаг зэрэг багтжээ.

Парисыг орчин үеийн болгох хэтийн төлөвийг архитекторууд, инженерүүд, хөгжүүлэгчид дэмжиж байсан ч олон нийт зургаан давхар өндөртэй барилгуудын дунд олон давхар барилга үзэмжгүй харагдана хэмээн дургүйцэж байв.

Эдгээр санаа зовоосон асуудлуудыг үл харгалзан төсөл урагшилж, Ерөнхийлөгч Жорж Помпиду 1969 онд Монпарнасын бүтээн байгуулалтыг зөвшөөрч, жилийн дараа барилгын анхны чулууг тавьсан байна.

Бараг баригдаж дууссан цамхгийн дэргэдүүр өнгөрч буй нэг хүн “Энэ бол аймшигтай”, өөр нэг эмэгтэй “муухай” гэж хэлж буй архивын бичлэгийг саяхан Францын телевизээр гаргасан Монпарнасс цамхгийн талаар баримтат кинонд хавсаргажээ.

Одоо ч уг цамхагт дургүйцдэг хүн олон байдаг. Гэхдээ цамхгийг орчин үе болоод ахиц дэвшлийн шинж тэмдэг гэж үздэг хүн ч олон байдаг байна.

Монпарнасс цамхгийн сайтар тоноглогдсон оффисууд, Парисын үзэсгэлэнт харагдац, нийтийн тээвэрт хүртээмжтэй байрлал зэрэг нь түүхийн явцад Франсуа Миттеран, Жак Ширак, Эммануэль Макрон зэрэг өндөр зэрэглэлийн оршин суугчдыг татаж байжээ.

Монпарнасс цамхагт эгдүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас Парисын хотын зөвлөл 1977 онд 37 метрээс өндөр барилга барихыг хориглосон байна. Сүүлд Парис хотын захиргаа 2010 онд өндөрт тавигдах шаардлагыг зөөлрүүлэх хүртэл Ла Дефенс болон бусад захын хороололд тэнгэр баганадсан барилга барих хориотой байжээ. Одоо хотын захад өндөр оффисын цамхаг барихыг зөвшөөрдөг болсон ч тодорхой хил хязгаар байсаар байна.

Энэ шийдвэр нь мөн л олон нийтийн дунд дахин хэлэлцүүлэг өрнөхөд хүргэжээ. Удаан хугацааны дараа Парисын захиргаа 2015 онд хоёр дахь тэнгэр баганадсан барилга болох баруун өмнөд 15-р тойргийн захад 180 метрийн өндөртэй Гурвалжин цамхаг барихыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: CNN

#Парис, #Франц, #Монпарнасс цамхаг,