Лхагва гарагт Герман улс үндэсний аюулгүй байдлын анхны стратегиа танилцууллаа.
Уг баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд нийлүүлэлтийн сүлжээ тасрах хүртэл Германд тулгарч буй гол аюул заналхийллийг тодорхойлж, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх, кибер халдлагатай тэмцэх агентлаг байгуулах зэрэг бодлогын зарим заалтуудыг тодорхой тусгасан байна.
Гэвч Тайвань зэрэг зарим томоохон асуудлуудыг орхигдуулсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд туслах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах талаар мөн тусгаагүй байна.
Канцлер Олаф Шольц баримт бичгийг танилцуулахдаа “Цэргийн стратегиас нэгдсэн аюулгүй байдлын үзэл баримтлал руу шилжиж байгаа нь бидний Германы аюулгүй байдлын бодлогод хийж буй томоохон өөрчлөлт юм” гээд, Хятадын талаар илүү нарийвчилсан стратеги удахгүй бэлэн болно гэж хэлжээ.
Харин Гадаад хэргийн сайд Анналена Баербок цаашид эдийн засгийн бодлого шийдвэр гаргахдаа аюулгүй байдалд илүү анхаарал хандуулна гэдгээ амлав.
Германы анхны Үндэсний аюулгүй байдлын стратеги (NSS)-д Оросыг Европын энх тайванд “одоогийн байдлаар хамгийн их заналхийлж байгаа орон” гэж тодорхойлсон байна.
Мөн Герман улс түүхий эдийн хувьд бусад орноос хамааралтай байдлаа бууруулж, компаниудыг стратегийн нөөцтэй болгоход түлхэц үзүүлэх шаардлагатай байгааг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
Эдгээр арга хэмжээнүүд нь одоо Германд онцгой ач холбогдолтой юм. Учир нь Европ нүүрстөрөгч ялгаруулдаггүй эдийн засагт шилжихээр эрмэлзэж байгаа ч чухал ашигт малтмалын хувьд Хятадаас хараат хэвээр байгаа юм.
Германы засгийн газар стратегийн баримт бичигтээ худалдааны гол түнш болох Бээжинг Азид ноёрхлоо түрэмгийлэн зарлаж, улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн хүч чадлаа зориудаар ашиглаж байна гэж тодорхойлсон байна.
Гэсэн хэдий ч Хятад улс дэлхийн хэмжээнд тулгарч буй бэрхшээл, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай түнш хэвээр байгааг нэмж дурджээ.
Эх сурвалж: Reuters

#Герман, #ОРос, #ХЯтад, #аюулгүй байдлын стратеги,