Оросын шинэчлэн, засварласан цөмийн хөдөлгүүрт байлдааны хөлөг онгоц “Адмирал Нахимов”-ын туршилтыг энэ оны есдүгээр сард хийж, 2024 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мягмар гарагт мэдээлэв.
Өмнө нь Оросын төрийн мэдээллийн “РИА Новости”-ийн мэдээлж байснаар уг хөлөг онгоцыг “Циркон” хэмээх хэт авиан хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингаар зэвсэглэх юм.
Тус байлдааны хөлөгт алсын тусгалтай, өндөр нарийвчлалтай зэвсэг суурилуулах зорилгоор засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгааг Оросын Батлан хамгаалах яам тавдугаар сарын сүүлчээр мэдэгдэж байв. Уг шинэчлэл нь Арктик дахь тус улсын Тэнгисийн цэргийн хойд флотыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
“Адмирал Нахимов” нь Оросын цөмийн хөдөлгүүрт, удирдлагатай пуужин бүхий крейсерүүдийн “Киров” ангийн нэг хэсэг бөгөөд усны гадаргуу дээр байлдааны ажиллагаа явуулахад зориулагдсан, том ба хүнд байлдааны хөлөг онгоц юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Хөлөг онгоц, #Адмирал Нахимов,