Томоохон гүрнүүдийн зэвсэглэлд байгаа цөмийн зэвсгийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтийг “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай үеүдийн нэг рүү хөтөлж байна” гэж шинжээчид анхаарууллаа.

Одоогийн байдлаар дэлхий даяар 12,512 цөмийн цэнэгт хошуу байгаагийн 9,576 нь цэргийн нөөцөд ашиглахад бэлэн байгаа аж. Үлдсэн нь ашиглалтаас гарсан ба задлахаар хүлээгдэж байна.

Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (Sipri)-ийн мэдэгдсэнээр энэ нь өмнөх жилээс 86-аар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд шинэ цөмийн цэнэгт хошууны 60-г нь Хятад, 12-г нь Орос, Пакистан болон Хойд Солонгос тус тус 5-ыг, Энэтхэг 4-ийг нь эзэмшиж байна.

Гэсэн ч Орос, АНУ хоёр дэлхийн нийт цөмийн зэвсгийн бараг 90 хувийг эзэмшсэн хэвээр байна. Ашиглах боломжтой цөмийн зэвсгээс гадна хоёр гүрэн тус бүр ашиглалтаас гарсан 1,000 гаруй байлдааны цэнэгт хошуутай.

Дэлхийн нийт байлдааны хошууны 3,844-ийг нь пуужин эсвэл нисэх онгоцонд байрлуулсан байж магадгүй гэж “Sipri” тооцоолжээ. Үүний 2,000 орчим нь Орос болон АНУ-д харьяалагддаг ба өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг байна.

Дэлхийн гурав дахь том цөмийн гүрэн Хятад улс 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл байлдааны хошууныхаа тоог 350-аас 410 болгон нэмэгдүүлсэн гэж үздэг. Зэвсгийн нөөц цаашид өсөх төлөвтэй байгаа ч АНУ болон Оросыг гүйцэхгүй гэж “Sipri” таамаглав.

Мөн Хятад улс цөмийн зэвсгийнхээ хэмжээг хэзээ ч зарлаж байгаагүй бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд тулгуурлаж тус улсын зэвсэглэлийн хэмжээг тооцоолдог болохыг тайланд дурджээ.

Цөмийн зэвсгийн тоогоор Франц (290), Их Британи (225) улс удаалдаг. Хоёр жилийн өмнө Их Британи цөмийн цэнэгт хошууныхаа дээд хязгаарыг 260 болгон нэмэгдүүлсэн тул тус улсын зэвсэглэл цаашид өсөх нь гарцаагүй юм.

Украины түрэмгийлэл эхэлсний дараа АНУ Оростой байгуулсан хоёр талын стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээрээ зогсоож, Кремль хоёр улсын стратегийн цөмийн хүчийг хязгаарласан сүүлчийн гэрээнээс гарч байгаагаа зарласан.

Түүнчлэн Владимир Путин Оросын цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байгаагаа зарласнаар дэлхий дахинд цөмийн аюул шинэ түвшинд хүрсэн юм.

Эдгээрийг харгалзан “Sipri”-ийн захирал Дэн Смит “Бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай үеүдийн нэгэнд шилжиж байна. Дэлхийн засгийн газрууд геополитикийн хурцадмал байдлыг намжаах, зэвсгийн уралдааныг удаашруулах, хүрээлэн буй орчны сүйрэл болон улам бүр нэмэгдэж буй өлсгөлөнгийн үр дагаврыг арилгахын тулд хамтран ажиллах арга замыг хайж олох нь зайлшгүй чухал” гэж мэдэгджээ.

Москва Украин руу цэргээ оруулснаас хойш Орос, АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн улс орон ил тод байдлын түвшинг бууруулсан тул бүрэн тооцоолол хийхэд хүндрэлтэй байгааг “Sipri” тайландаа тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#цөмийн зэвсэг,