Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, байгаль орчны салбарын 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын санаачилсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг авч үзэж байна.
Үүнээс гадна зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулсан ажлын дүнг танилцуулж, цаашдын шийдвэрийг хэлэлцэж байгаа аж.
Аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хоёр тогтоолын төслийг мөн хэлэлцэж байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэс ҮТП” ХХК-д, Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилгоор “Вестерн Холд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг авч хэлэлцэж байгаа юм.
Түүнчлэн биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр 2026–2030 онд хэрэгжүүлэх үндэсний стратеги төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийг хэлэлцүүлж дууссаны дараа олон нийтэд танилцуулах юм.