“Гүрү Медиа” компанийн бүтээл “Зогсоол” уран сайхны кино БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулдаг Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ.

Тодруулбал, тус кино Олон улсын шүүмжлэгчдийн шагнал (The International Critics Prize), Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний шагнал (NETPAC), Hylife Vision болон Vision of Jiseok шагналыг тус тус хүртсэн байна.

Кино наадмын шагналын үнэлгээнд “Зогсоол” киног ёжлол, зүйрлэл болон кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүний зовлон бэрхшээлийг харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, сэтгэлийн хат, итгэл найдварын тухай гүн гүнзгий эргэцүүлэл төрүүлсэн бүтээл хэмээн онцолжээ.

Найруулагч С.Бямбын бүтээсэн уг киноны төсөл санаа төрсөн үеэс эхлэн хэрэгжүүлэх хүртэлх үйл явцад оролцсон кино багийн гишүүд, “Bucket GMBH”, “Nomadia Picture” болон хамтран ажилласан байгууллагууд, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын удирдлага, иргэдэд уран бүтээлчид талархал илэрхийлсэн байна.

#“Зогсоол” уран сайхны кино, #Пусаны олон улсын кино наадам,