Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераны талыг Ормузын хоолойд Америкийн "Апачи" загварын байлдааны нисдэг тэргийг сөнөөсөн гэж мэдэгдлээ. Үүний дараа Вашингтон Ираны газар нутагт агаарын шинэ цохилт эхлүүлсэн байна.

Энэ үйл явдал нь хоёр улсын хооронд үргэлжилж буй энхийн хэлэлцээ бүтэх магадлалыг улам бууруулж байгааг ажиглагчид онцолж байгаа юм. АНУ-ын армийн довтолгооны нисдэг тэрэг даваа гарагийн шөнө Оманы эрэг орчмын усан хилд эргүүл хийж явахдаа сүйрсэн бөгөөд Тэнгисийн цэргийн хүчний дрон хоёр цагийн дараа нисгэгчдийг олж, аварсан байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас ослын шалтгааныг тодорхой дурдаагүй бөгөөд цэргүүдийг аварсан, тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж мэдэгдсэн. Мөн энэ явдлын талаар Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи шууд тайлбар өгөөгүй ч тус бүс нутагт байгаа гадаадын зэвсэгт хүчнийхэн осол аваарт өртөх эрсдэлтэйг сануулжээ. Үүний дараа АНУ-ын зэвсэгт хүчин Иран руу цохилт өгч буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Ормузын хоолойд орших Кешм арал халдлагад өртсөн бөгөөд тус хоолойн эрэг дээрх боомт хот болох Сирикт пуужин унасан аж. Мөн ойролцоох Бандар-Аббас хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай "Мехр" агентлаг уламжлав.

Энэхүү мөргөлдөөнтэй зэрэгцэн Израил улс Ливаны өмнөд хэсэгт орших түүхэн Тир боомт хотод агаарын цохилт өгсний улмаас найман хүн амь үрэгдлээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын эхээр “Хезболла” бүлэглэл Израилын газар нутаг руу пуужин харваснаар Ливанд тулаан эхэлснээс хойших тус хотод хамгийн олон хүн үрэгдсэн халдлага болов. Үүний зэрэгцээ энэ долоо хоногийн эхээр Иран, Израил харилцан бие биедээ агаарын цохилт өгсөн бөгөөд Тегеранд болсон халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдсэн юм.

Энэ цохилтын дараа Трамп Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд хандан Ирантай дахин дайн эхлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Тегераны зүгээс Вашингтонтой хийх энхийн хэлэлцээр нь Ливан дахь тулааныг зогсоохоос шууд хамаарна гэдгийг мэдэгдсээр ирсэн билээ. Гэсэн ч одоогоор Ливанд ч, Иранд ч довтолгоо, цохилтууд үргэлжилсээр байна. 

Эх сурвалж: Reutersc

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Ормузын хоолой,