Мягмар гарагт Украины өмнөд хэсэгт орших томоохон усан сангийн даланд нуралт үүссэний улмаас ойролцоох хот сууринуудад үерийн аюул нүүрлээд байгаа.
Тэгвэл гамшигт нэрвэгдсэн Херсон мужид аль хэдийнээ гурван хүн нас барсан тухай Орост эзлэгдсэн Олешки хотын дарга Евгений Рыщук мэдээлжээ.
Үерийн усны түвшин дунджаар 5.61 метрт хүрч, Херсон мужид багадаа 600 хавтгай дөрвөлжин километр талбай үерт автаад байгааг бүс нутгийн цэргийн командлагч Александр Прокудин мэдэгдэв.

Лхагва гарагийн оройн мэдэгдэлдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросын хяналтад байгаа Херсоны нутаг дэвсгэрт үерийн улмаас хэчнээн хүн амиа алдахыг урьдчилан таамаглах боломжгүй гэж хэлээд, хохирогчдод яаралтай дэмжлэг үзүүлэхэд туслахыг дэлхий дахинд уриалсан байна.
Мөн Украины цэрэг, тусгай албаныхан Оросын дайралтыг үл харгалзан аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлсээр байгааг хэлжээ.
Харин Улаан загалмайн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудыг аврах ажиллагаанд оролцохгүй байгааг хатуу шүүмжилсэн байна.
Зеленьскийн хэлснээр үерийн усанд 80 орчим хот суурин өртөх эрсдэлтэй байгаа аж.
Украины Дотоод хэргийн сайд Олег Клыменкогийн өгсөн мэдээллээр усанд автаад байгаа 30 суурины 10 нь Оросын хяналтад байдаг.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Орос, Украины тал тус бүр олон мянган хүнийг нөлөөлөлд өртсөн бүсээс аюулгүй газарт хүргэжээ.
Зеленьский мөн Оросын эзлэн түрэмгийлэгчдийг үерийн аюулд өртөөд буй хүмүүст “туслахыг ч оролдоогүй” хэмээн буруутгасан байна. Түүний хэлснээр “Эзлэн түрэмгийлэгчид хүмүүсийг аймшигтай нөхцөлд зүгээр л орхиж байна. Хүмүүс туслах хүнгүй, ямар ч усгүй, усанд автсан байшингийнхаа дээвэр дээр хоцорсон” гэж хэлэв.
Үерийн улмаас олон зуун мянган хүн ундны усгүй болж, хэдэн арван мянган га тариалангийн талбай намаг болж, дор хаяж 500 мянган га талбай “цөл” болж болзошгүй байгааг Украины албаныхан анхааруулаад байгаа.
НАТО пүрэв гарагт энэ асуудлаар яаралтай хурал зарласан байна.
Эх сурвалж: The Guardian

#нова каховка, #УКраин, #үер, #Херсон, #далан,