Өнгөрсөн есдүгээр сард Оросоос Европ руу хий нийлүүлдэг Хойд Урсгал хоолой дэлбэрэлтэд өртөж, гэмтэл гарсан. Тэгвэл уг үйл явдлаас гурван сарын өмнө Украин хийн хоолойд халдахаар төлөвлөж байсныг АНУ олж мэдсэн талаар “Washington Post” сонин мягмар гарагт мэдээлэв.

Тус сонинд бичсэнээр өнгөрсөн зургадугаар сард Украины тусгай ажиллагааны зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хийн хоолойг дэлбэлэх гэж байсныг Тагнуулын төв газар Европын тагнуулын агентлагаар дамжуулан мэдсэн байна.

Энэ оны дөрөвдүгээр сард цэргийн нууц бичиг баримт задруулсан хэргээр баривчлагдсан АНУ-ын Агаарын үндэсний гвардийн гишүүн Жэк Тейшейра энэ талаарх мэдээллийг “Discord” сүлжээнд нийтэлжээ. “Washington Post” сонин хуулбарыг нь Тейшейрагийн онлайн найзуудын нэгээс авсан байна.

Тагнуулын тайлан нь Украинд байгаа нэгэн хүний өгсөн мэдээлэлд үндэслэсэн байсан бөгөөд Тагнуулын төв газар уг мэдээллийг 2022 оны зургадугаар сард Герман болон Европын бусад орнуудтай хуваалцсан байна.

2022 оны есдүгээр сард “Хойд урсгал 1” болон шинээр баригдсан “Хойд урсгал 2” хоолойд хэд хэдэн дэлбэрэлт болж байв.

Дэлбэрэлт Швед, Дани улсын эдийн засгийн бүсэд болсон бөгөөд хоёр улс энэ дэлбэрэлтийг зориудаар үйлдсэн гэж мэдэгдсэн ч буруутай этгээдийг хараахан тогтоогоогүй байна. Эдгээр улсуудаас гадна Герман улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Вашингтон болон НАТО энэ үйл явдлыг “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж нэрлэж байгаа бол Москва үүнд барууныхныг буруутгадаг.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #УКраин, #Хийн хоолой, #Хойд урсгал,