Украины өмнөд хэсгийн Москвагийн мэдэлд байгаа Херсон мужид орших Нова Каховка далан дэлбэрчээ. Украин болсон явдалд Оросын армийг буруутгаж, голын доод хэсэгт байрлах олон мянган байшин усанд автана гэж болгоомжилж байна.
30 метр өндөр, 3.2 км урт далан нь 1956 онд баригдаж байсан бөгөөд 2014 онд Орост нэгтгэсэн Крым болон Оросын мэдэлд байгаа Запорожье цөмийн станцыг усаар хангадаг.
Усан сан дахь усны хэмжээ АНУ-ын Юта муж дахь “Salt Lake” нууртай тэнцдэг байна.
Украины Зэвсэгт хүчний Өмнөд командлал “Facebook” хуудсаараа дамжуулан “Каховкаг Оросын эзлэн түрэмгийлэгч цэргүүд дэлбэллээ. Хохирлын цар хүрээ, усны хурд, хэмжээ, үерт автах магадлалтай газруудыг тодорхойлж байна” гэж мягмар гарагт мэдэгджээ.
Оросын мэдээллийн агентлагууд даланг их бууны суманд өртсөн гэж мэдээлсэн бол Оросын хяналтад байдаг Нова Каховка хотын захирагч үүнийг террорист халдлага хэмээн нэрлэж, Украины талыг буруутгасан байна.
Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Оросын хяналтад байгаа Запорожье байгууламжид ямар нэг аюул учраагүй болохыг Оросын “ТАСС” агентлаг албаны хүний хэлснийг иш татан уламжилжээ.
Оросоос томилогдсон Херсон мужийн дарга далан орчимд нүүлгэн шилжүүлэх ажил эхэлснийг мэдэгдээд, таван цагийн дотор усны түвшин аюултай хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулав.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өмнөд хэсэгт орших Нова Кахова далан дэлбэрсэнтэй холбогдуулан яаралтай хурал зарласан болохыг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мягмар гарагт “Twitter”-ээр мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#нова каховка, #Херсон, #далан,