Оросын арми Украины өмнөд хэсгийн Донецк мужид хийсэн Украины томоохон довтолгоог таслан зогсоож, олон зуун украин цэргийг устгасан болохыг Оросын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдэв.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар зургадугаар сарын 4-ний өглөө Украин зургаан механикжсан батальон, хоёр танкийн батальоноор өмнөд Донецкийн чиглэлд фронтын таван салбарт томоохон довтолгоо хийжээ.

Украины талаас довтолгооны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

“Дайсны зорилго бол фронтын хамгийн эмзэг хэсэгт, манай хамгаалалтыг нэвтлэх явдал байсан. Гэхдээ дайсан даалгавраа биелүүлээгүй, амжилтад хүрээгүй” гэж Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тус яам Украины хэдэн хуягт машин цохилтод өртсөнийхөө дараа дэлбэрч буйг харуулсан дүрс бичлэг хавсаргасан байна.

Ням гарагт Оросын цэргүүд Украины 250 цэрэг, 16 танк болон явган цэргийн байлдааны машин, 21 хуягт байлдааны машиныг устгажээ.

Украин сүүлийн хэдэн долоо хоногт Оросын байр суурийг сулруулахыг хичээж байна. Өнгөрсөн сарын сүүлээр Украины өндөр албан тушаалтан хангамжийн шугамыг таслах, агуулах дэлбэлэх зэрэг урьдчилсан ажиллагаа аль хэдийн эхэлсэн болохыг мэдэгдсэн.

Түүнчлэн даваа гарагийн үүрээр Оросын Белгород муж нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, эрчим хүчний байгууламжид нь гал гарсан байна. Тус бүс нь Украинтай хиллэдэг бөгөөд сүүлийн долоо хоногт янз бүрийн халдлага тасрахгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#Донецк, #ОРос, #УКраин,