АНУ-ын цэргийн үйл ажиллагааг хянах зориулалттай тагнуулын хиймэл дагуул хөөргөх ажиллагаа нь амжилтгүй болсон талаар Хойд Солонгос мэдэгджээ.

Хойд Солонгосын төрийн хэвлэл хөөргөгч болон ачааг далайд унасан гэж мэдээлсэн бол Өмнөдийн арми пуужингийн хэсгүүдийг гаргаж авсан талаар мэдэгдэв.

“KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар “Чоллима-1” пуужин нь хөдөлгүүр болон түлшний системд доголдол гарсны улмаас хүчээ алдан, далайд унажээ.

Пхеньяны Үндэсний сансрын хөгжлийн газар (NADA) аль болох хурдан хоёр дахь оролдлогоо хийнэ гэж мэдэгдсэн байна.

Өнөөдрийн оролдлого нь цөмийн зэвсэгтэй тус улсын зургаа дахь удаагийн хиймэл дагуул хөөргөх оролдлого бөгөөд 2016 оноос хойших анхных нь юм. Мөн Хойд Солонгосын анхны тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах ёстой байв.

Пуужинг хөөргөх үед Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд сэрэмжлүүлэх дуут дохио дуугарч, иргэдийг нүүлгэн шилжүүлэлтэд бэлдэхийг анхааруулсан бол Японы өмнөд хэсгийн Окинавагийн оршин суугчдыг анхаарал болгоомжтой байж, дотор байхыг сануулсан.

Удалгүй хоёр улс аюулын эрсдэлийг бага гэж үзэн, анхааруулгаа цуцалсан. 

Уснаас пуужинг гаргаж буй зургууд нийтлэгдсэн бөгөөд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх судалгааны төвийн туслах профессор, пуужингийн зөвлөх Жорж Уильям Херберт эдгээр зургуудад үндэслэн шингэн түлшээр ажилладаг пуужин байх магадлалтай болохыг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#пуужин, #тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос, #Чоллима-1,