Серб үндэстний жагсагчидтай мөргөлдсөний улмаас НАТО-ийн 30 энхийг сахиулагч гэмтэж бэртсэн. Уг үйл явдлын дараа тус эвсэл Косовогийн хойд хэсэгт 700 цэрэг нэмж байршуулахаар болжээ.
Мягмар гарагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стортой хэлэлцээр хийснийхээ дараа “Бид ажиллагааны нөөцөөс 700 цэргийг Баруун Балканы хойгт нэмж байрлуулахаар шийдсэн” гэж мэдэгдэв.
Мөн шаардлагатай тохиолдолд бэлтгэлтэй байхын тулд нөөц хүчний нэмэлт батальоныг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахаар болсон байна. Нэг батальон ихэвчлэн 300-1,000 орчим цэрэгтэй байдаг.
НАТО-ийн тэргүүлж буй Косово дахь “KFOR” энхийг сахиулах ажиллагаанд одоогийн байдлаар 3,800 орчим цэрэг оролцож байна.
Неаполь дахь Холбоот хүчний командлалын командлагч, адмирал Стюарт Мюнш энэ шийдвэрийг “аюулгүй байдлыг хангахад шаардлагатай чадавх”-ыг баталгаажуулах зорилготой зайлшгүй арга хэмжээ гэж тайлбарлав.
2008 онд тусгаар тогтнолоо тунхагласан Косовогийн хүн амын дийлэнх хувийг угсаатны албаничууд бүрдүүлдэг бол Сербтэй хиллэдэг тус улсын хойд хэсэгт серб үндэстэн голдуу оршин суудаг байна.
Тус бүс нутгийн сербүүд сүүлд болсон орон нутгийн сонгуулийг бойкотлосны дараа хотын захиргааны албан тушаалуудад албани хүмүүс сонгогджээ. Үүнийг эсэргүүцсэн жагсаал амралтын өдрүүдэд болж, даваа гарагт жагсагчид хотын захиргаа руу дайрах үед Косовогийн цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Мягмар гарагт Косовогийн хойд хэсгийн Звекан хотод байдал хурцадмал хэвээр байсан тул НАТО тэргүүтэй энхийг сахиулагчид хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүйд хүрчээ.
Энхийг сахиулагчид эхлээд жагсагчдыг цагдаа нараас салгах гэж оролдсон ч сүүлдээ бамбай, бороохой ашиглан цугласан олныг тараахыг оролдов. Энэ үед жагсагчид энхийг сахиулагчид руу чулуу, шил, Молотовын коктейль шидэж хариу үйлдэл үзүүлсэн байна.
Бүс нутгийн сербүүд Косовогийн цагдаагийн хүчин болон албани үндэстний хотын дарга нарыг хотоос явахыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: Al Jazeera