Мягмар гарагт Орос Киевт пуужингийн цохилт өгч, 20 гаруй нисгэгчгүй онгоц илгээсний бүгдийг нь агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар устгасан тухай Украины албаныхан мэдээлсэн байна.
Тавдугаар сар гарснаас хойш Оросын хүчин Киев рүү 17 дахь удаагаа агаараас довтолж буй нь энэ юм.
Мөн өнөөдөр үүрээр Москва хотын эргэн тойронд дэлбэрэлтүүд болсон байна.
Хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр дэлбэрэлтүүд нисгэгчгүй онгоцны улмаас үүссэн бөгөөд хэд хэдэн барилгад хөнгөн эвдрэл үүссэн ч ноцтой хохирол учраагүй гэв.
Хүний амь нас үрэгдээгүй, хоёр хүн хөнгөн бэртсэн байна.
Оросын Батлан хамгаалах яам халдлагын талаар “Тэдгээрийн гурав нь цахилгаан соронзон зэвсгийн нөлөөнд орж, хяналтаа алдаж, төлөвлөсөн байнаасаа хазайсан. Үлдсэн таван нисгэгчгүй онгоцыг Москвагийн ойролцоо байрлах “Панцир-С” газар-агаар ангиллын пуужингийн системээр устгасан” гэж мэдэгджээ.
Тус яам халдлагад Украиныг буруутгаж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин Украины талаас энэ буруутгалыг няцаажээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн зөвлөх Михайло Подоляк өглөөний ярилцлагынхаа үеэр “Бид үүнд ямар ч хамааралгүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулаад, гэхдээ Киев “баяртайгаар ажиглаж, ийм халдлагын тоо нэмэгдэнэ гэж таамаглаж байна” гэж мэдэгджээ.
Мөн Украин руу илгээсэн Оросын зарим нисгэгчгүй онгоц “буцахаар” шийдсэн бололтой хэмээн хошигносон байна.
Өмнө нь Украин Москвагаас холгүй орших Оросын нисэх бааз руу агаараас довтолж, стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад цохилт өгч байсан ч нийслэл рүү довтолж байгаагүй юм.
Эх сурвалж: BBC

#Москва, #ОРос, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага,