Оросын хүчин баасан гарагийн өглөө Украины зүүн хэсэгт орших Днепр хотын эмнэлэгт пуужингийн цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ.
Шархадсан хүмүүсийн дунд гурав болон зургаан настай хоёр хүүхэд байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский халдлагыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж буруушаасан байна.
Тэрээр мэдэгдэлдээ “Оросын террористууд хүмүүнлэг, шударга бүхний эсрэг тэмцэгч гэдгээ дахин баталлаа” гэж хэлжээ.
“Бид эдгээр хүмүүнлэг бус хүмүүсийг эргэлт буцалтгүй, аль болох хурдан ялах ёстой. Учир нь цаг алдах тусам бид хүнээ алдах болно. Харин манай ард түмэн Украины улсын хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл юм.”
Украины албаныхан мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах довтолгооноос хамгаалах систем нь нийслэл Киев, Днепр болон зүүн бүс нутгуудад нэг шөнийн дотор Оросын хөөргөсөн 10 пуужин, 25 нисгэгчгүй онгоцыг устгасан байна.
Хэд хэдэн нисгэгчгүй онгоц, пуужингууд Днепр болон зүүн хэсгийн Харьков хотын бай, тэр дундаа нефтийн агуулахыг оножээ.
Нийслэл Киевт устгасан нисгэгчгүй онгоцнуудын хэлтэрхий худалдааны төвийн дээвэр дээр унаж, байшин болон хэд хэдэн машин эвдэрсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Днепр, #ОРос, #УКраин, #Эмнэлэг,