Илон Маскийн тархины чип үйлдвэрлэгч компани АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-аас хүн дээр хийх анхны туршилтынхаа зөвшөөрлийг авснаа мэдэгдлээ.
“Neuralink” компани зөвшөөрөл авах хүсэлтээ өмнө нь “FDA”-т өгч байсан ч аюулгүй байдлын үүднээс татгалзсан тухай “Reuters” гуравдугаар сард мэдээлж байв.
Компани өөрийн микрочипний тусламжтайгаар саажилт, сохролт зэрэг өвчнийг эмчлэх, мөн зарим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст компьютер, гар утас зэрэг технологийг ашиглахад тусалж чадна гэж найдаж байгаа юм.
Чип нь тархинд үүссэн дохиог хөрвүүлж, мэдээллийг “Bluetooth”-ээр дамжуулан төхөөрөмж рүү илгээх зориулалттай бөгөөд компани хэдэн жилийн өмнөөс сармагчин дээр туршилт хийж иржээ.
“Neuralink” пүрэв гарагт “Twitter”-т хийсэн мэдэгдэлдээ “FDA”-ийн зөвшөөрлийг “Манай технологийг хэзээ нэг өдөр олон хүнд туслах боломжийг олгох эхний чухал алхам” гэж тодорхойлсон байна.
Мөн “FDA”-тай нягт хамтран ажилласны үр дүнд зөвшөөрөл авч чадсанаа дурджээ.
Туршилтад оролцогчдыг бүртгэх төлөвлөгөөнийхөө тухай удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна.
“Neuralink”-ийг 2016 онд Маск хамтран үүсгэн байгуулж байв. Компани анх 2020 гэхэд хүний тархинд чип суулгаж эхлэх зорилготой байсан ч дараа нь төлөвлөгөөгөө 2022 он хүртэл хойшлуулсан юм.
Компанийн амьтан дээр хийдэг туршилттай холбоотойгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард Хариуцлагатай Анагаах Ухааны Эмч нарын Хороо (PCRM) амьтны эрхийг зөрчсөн үндэслэлээр “Neuralink”-ийн эсрэг гомдол гаргасан бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC

#илон маск, #Neuralink, #тархины чип, #туршилт,